link
Огноо : 2014.06.04
Тендер шалгаруулалтын нэр: Механик, Инженерийн Сургуулийн
хичээлийн корпусын 4-р давхар нэмж барих өргөтгөлийн ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС-МИС/2014-01
ШУТИС нь эрх бүхий тендерт оролцогчдоос Механик, Инженерийн Сургуулийн хичээлийн корпусын 4-р давхар нэмж барих өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 300 сая
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 хувьтай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 300 сая
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Тендерийн хамт 9800 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн, 16 цаг 00 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодны давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
СБ-дүүрэг 8-р хороо, бага тойруу-34 ШУТИС-ийн төв байр 214 тоот
Худалдан авалтын алба,мэргэжилтэн Ш.Номин-эрдэнэ. Утас:315561, 88117165