link

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА /2014-2015/
2014-05-15 02:20 Админ

Оюутнууд та бүхнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Бакалаварын түвшний сургалтад тэтгэлэгтэй суралцах оюутнуудад:

Тавигдах шаардлага:

  • ШУТИС-ийн 1, 2- р курсын оюутан байх
  • Сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш байх
  • 21 хүртэлх настай байх
  • Монгол улсын иргэн байх

Бүрдүүлэх материал:

  • Цахим үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
  • Сурч буй сургуулийн дүн болон курсын тодорхойлолт /дүнгийн тодорхойлолтыг улирал тус бүрээр гаргсан байх/
  • Шалгалтын хураамж 10000 төгрөг

Материлаа бүрдүүлэхдээ таны суралцаж буй мэргэжил заасан чиглэлтэй тохирч байгаа эсэхийг нягтлана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг 329081 дугаарт холбогдох буюу http://www.meds.gov.mn/post1405062 холбоосоор авна уу.

Материал хүлээж авах сүүлийн хугацаа:

2014.05.16-ны 18.00 цаг хүртэл ШУТИС-ийн төв байрны Гадаад харилцааны албны

218 тоот өрөөнд авна.

Хүлээн авсан материалыг нэгтгэн БШУЯ-д хүргүүлэх тул заасан хугацаанд   материалаа ирүүлэхийг хүсье. Хугацаа хожимдсон материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Магистрант оюутнууд ХУИС-ийн 2-р байрны 102 тоотод бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэй дээрх холбоосоор танилцана уу.

Гадаад харилцааны алба

Affiliated schools