link
Уулзалт: 2014 оны 05-р сарын 03-д ШУТИС-ийн хичээлийн I байр хурлын танхим-д
10:00-16:00 цагт болно.
Ирээдүйн Удирдагчдын Уулзалтын хөтөлбөр:
Future Executive Symposium буюу Ирээдүйн Удирдагчдын Уулзалт нь “AЙСЭК Монгол” Олон Улсын Оюутан, Залуучуудын байгууллагаас зохион байгуулж байгаа Монголын залуучууд нийгэмд үлгэр жишээ болсон төлөөлөгчдөөс суралцан, харилцан ойлголцож, хэлэлцэн улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах талаар ухамсарлах сэдэл төрүүлэхүйц үйл ажиллагаа юм.
Энэ өдөр хөгжиж дэвших эрмэлзэлтэй залуучууд, салбар салбарын төлөөлөгчид нэг дор цугларан “Залуу хүмүүний хөгжил- Улс орны хөгжил” сэдвээр Монгол Улсад илүү сайхан ирээдүйг цогцлоон бий болгоход залуу үеийнхэнд ямар ур чадвар, сэтгэлгээ хэрэгтэй тухай хэлэлцэн үзэл бодлоо солилцсоноор оролцож буй залуусынхаа ирээдүйн хөгжлийн замналд нь томоохон нөлөө үзүүлнэ хэмээн итгэж байгаа.
Энэхүү үйл ажилллагаанд:
Монголын Худалдаа Аж Үйлвэрийн Танхимын Eric Chanho Roh “Project Management” сэдвээр
С. Эрдэнэболд “Боловсрол мэдлэгтэй тэнцэх эсэх нь, бизнест шаардагдах мэдлэг, түүнийг олох”
С. Ганбаатар “Монгол улсын залуучуудын хөгжил, манлайлалын талаарх бодлого: Төр болон хувийн аж ахуй нэгжийн хамтын ажиллагаа”
New Media Group-ын захирал “Creativity” Бүтээлч сэтгэлгээ
Дэлхийгээр аялсан Aмай “Хорвоог өөр өнцгөөс харах нь амжилтанд нөлөөлөх”
AIESEC Олон Улсын Байгууллагаас “Залуусын оролцоо нийгэмд” илтгэл
Үйл ажиллагааны цагийн хуваарь:
[Бүртгэл] [09:00-09:55]
Эхлэх цаг: 10:00 - [Coffee Break] - Дуусах цаг: 16:00
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
“АЙЕСЕК Монгол” Олон Улсын Оюутны Байгууллага