link

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
2014-05-02 18:14 Админ

“Өндөр барилгын инженерийн байгууламжийн шийдэл ба хүрээлэн буй орчны асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Монгол улсад үндэсний сантехникийн инженер бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг тохиолдуулан ШУТИС–ийн БИАС–ийн “Ус хангамж, халаалт агаар сэлгэлтийн профессорын баг”–аас зохион байгуулах олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 05 сарын 29 –ний өдөр болно.

ЗОРИЛГО. Барилга байгууламж ялангуяа өндөр барилгын инженерийн байгууламжийн шинэлэг оновчтой шийдлүүд, ашиглаж байгаа шинэ технологи тоног төхөөрөмжүүдийг таниулан сурталчлах, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг зохистой шийдвэрлэх арга замууд болон энэ талаар хийх судалгааны чиг хандлагыг тодорхойлох, тухайн чиглэлээр ажиллаж байгаа гадаад дотоодын байгууллагууд, их дээд сургууль, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэд, судлаачид, оюутнуудыг дэмжих, тэднийг харилцан мэдлэг туршлагаа солилцон хамтарч ажиллахад тус дөхөм үзүүлэх зорилготой.    

ХАМРАХ ХҮРЭЭ. Ус хангамж ариутгах татуурга, халаалт агаар сэлгэлт, хүрээлэн буй орчны болон бусад мэргэжлийн эрдэмтэд, судлаачид, багш оюутнууд, инженер техникийн ажилтнууд, хувь хүмүүс.

СЭДЭВ. Эрдэм шинжилгээний хуралд оролцох илтгэл нь дараах сэдвийг хамарсан байна.

  • Өндөр барилгын ус хангамж ариутгах татуурга, халаалт агаар сэлгэлт кондиционерийн систем,
  • Барилга байгууламжийн хатуу хаягдлын менежмент, хүрээлэн буй орчны асуудал,
  • Цэвэрлэсэн бохир ус болон хатуу хаягдлыг дахин ашиглах оновчтой хувилбарууд,
  • Бие даасан бохир усны цэвэрлэх байгууламжууд,
  • Инженерийн байгууламжид хэрэглэгдэх шинэ технологи, тоног төхөөрөмжүүд,
  • Экосистемийн тогтвортой байдал, тулгамдсан асуудал.
  • Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах шаардлага.
  • Тухайн мэргэжлийн салбарт гарсан сүүлийн үеийн шинэ технологи,  тоног төхөөрөмжүүдийг хамруулсан байх,
  • Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны ажлын арга аргачлалтай байх,
  • Шинэлэг оновчтой санааг дэвшүүлж тодорхой үр дүнд хүрсэн байх,
  • Практик ач холбогдолтой, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой байх,

Илтгэлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу боловсруулсан байна. Дараах хаягаар орж зааврыг харна уу.

http://www.must.edu.mn/beta3/menu668

ХУГАЦАА.  Эрдэм шинжилгээний илтгэлийн материалыг хэвлэмэл болон электрон хэлбэрээр 2014 оны 5 сарын 10–ны өдрийг дуустал БИАС –ийн Ус хангамж, халаалт, агаар сэлгэлтийн профессорын багт (2-205 тоот) хүлээн авна.

Хурал 2014 оны 5 сарын 29 –ний өдөр ШУТИС –ийн Төв номын сангийн 607 тоот өрөөнд 09:00 цагт эхэлнэ.

ХОЛБОО БАРИХ: БИАС –ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбар (ХБОИС) (eedmust@yahoo.com) утас 324590-2012

ХБОИС -ын Тэргүүлэх профессор С. Чулуунхуяг (chuluunkhuyags@yahoo.com) утас 99106743

ХБОИС –ын багш С. Алтансүх (altansukh70@yahoo.com) утас 99773530

ХБОИС –ын багш С. Эрхэмбаяр (erkhee12@yahoo.com) утас 91916723

 

Affiliated schools