link
2013-2014 оны хичээлийн жилийн хаврын улиралд магистрантурт суралцагчдын гадаад хэлний нэгдсэн шалгалтанд 73/C-/ буюу түүнээс доош үнэлгээ авсан магистрантуудаас 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагаас 2-505 тоот өрөөнд дахин шалгалт авна. Шалгалт өгөх магистрант нь англи хэлээр шалгалт өгөх бөгөөд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд шалгалт өгөх тухай өргөдөл гаргасан байна. 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан шалгалтанд албан томилолттой гэсэн шалтгаанаар шалгалт өгөөгүй магистрантууд шалгалтанд хамрагдах боломжтой.
ЖИЧ: Албан томилолтын тодорхойлолтыг өргөдөлд хавсаргах шаардлагатай. Бусад тохиолдолд шалгалтанд хамрагдах боломжгүй.
Шалгалт 2-505 тоот
МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА