link

ТЕНДЕРИЙН УРИЛГА
2014-04-30 17:37 Админ

 

Огноо: 2014 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр.

 Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн Горхийн сургалт, дадлагын газар дахь Математикийн сургуулийн сургалт, дадлагын байрны зураг төсөл, ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

 Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС-МС/2014-01

 ШУТИС нь эрх бүхий тендерт оролцогчдоос “ШУТИС-ийн Горхийн сургалт, дадлагын газар дахь Математикийн сургуулийн сургалт, дадлагын байрны зураг төсөл, ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр, иж бүрдэл бүрийг нь 50,000 (тавин мянган) төгрөгөөр ШУТИС-ийн захиргааны 1102928177 тоот дансанд тушаан худалдан авч болно.

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-          Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын /2012, 2013 он/ дундаж орлого нь 100 000 /нэг зуун сая/ төгрөгнөөс багагүй байна.

-          Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж 1 удаа гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын үнийн дүн 100 000 /нэг зуун сая/ төгрөгнөөс багагүй байна.

-          Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он.

-          Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.

- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм”

 

Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

1.2.1-д заасан 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл эсвэл түүнээс дээш заалт

1.2.5-д заасан Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламж, технологийн зураг төсөл

 Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

 Хуучнаар:

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил

2.1.2 Мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил 

2.1.3 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил  /1-7 давхар/

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

 Шинэ бол:

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба арагт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 хүртэл давхар/, эсвэл түүнээс дээш

2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

 Тендерийн хамт 2,000,000 (хоёр сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 05 дугаар сарын 30-ий өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх “эрхгүй”.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү “тооцохгүй”.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-34,

ШУТИС-ийн хичээлийн 1-р байр

Худалдан авалтын алба, 2 давхар, 214 тоот

Мэргэжилтэн Ш.Номин-Эрдэнэ, Утас: 315561, 88117165

 

 

Affiliated schools