link

Уур амьсгалын өөрчлөлт ба амьдралын хэв маяг хөтөч номын хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна
2014-04-09 01:48 Админ

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс БОНХЯ-тай хамтран ЮНЕСКО-гоос хэвлэн гаргасан “Уур амьсгалын өөрчлөлт ба амьдралын хэв маяг хөтөч номыг танилцуулан, түүнийг монгол хэлнээ орчуулсан хувилбарын талаар их дээд сургуулиудын оюутнуудын дунд хийх хэлэлцүүлэг 2014 оны 4 сарын 17-ны өдрийн 14:00 цагт ШУТИС-ын хичээлийн 1-р байрны 3 давхарын Хурлын танхим /1-327/ -д болно.

Зохион байгуулагчид энэ ажлын хүрээнд Facebook- ийн “Ногоон- амьдралын хэв маяг” групп үүсгэн Facebook-д уг номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  байршуулж байгаа болно. 

Иймд оюутан залуус та бүхэн дээр дурдсан Facebook-ийн групп рүү https://www.facebook.com/?sk=welcome#!/groups/327816800692803/ линкээр орж дэлгэрэнгүй мэдээлллийг авч санал бодлоо солилцон энэ арга хэмжээнд идэвхитэй оролцоно уу.

ШУТИС-ийг төлөөлөн хэлэлцүүлэгт оролцох оюутны нэрсийг үзнэ үү.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс

Оюутны хөгжил, үйлчилгээний алба

Affiliated schools