link
Зорилго. Барилга байгууламж ялангуяа өндөр барилгын инженерийн байгууламжийн шинэлэг оновчтой шийдлүүд, ашиглаж байгаа шинэ технологи тоног төхөөрөмжүүдийг таниулан сурталчлах, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөлийг зохистой шийдвэрлэх арга замууд болон энэ талаар хийх судалгааны чиг хандлагыг тодорхойлох, тухайн чиглэлээр ажиллаж байгаа гадаад дотоодын байгууллагууд, их дээд сургууль, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэд, судлаачид, оюутнуудыг дэмжих, тэднийг харилцан мэдлэг туршлагаа солилцон хамтарч ажиллахад тус дөхөм үзүүлэх зорилготой.
Хамрах хүрээ.Ус хангамж ариутгах татуурга, халаалт агаар сэлгэлт, хүрээлэн байгаа орчнымэргэжлийн эрдэмтэд, судлаачид, инженерүүд, багшоюутнууд, хувь хүмүүс.
Сэдэв.Эрдэм шинжилгээний хуралд оролцох илтгэлүүд ньдараахь сэдвийг хамарсан байна.
- Өндөр барилгын ус хангамж ариутгах татуурга, халаалт агаар сэлгэлт кондиционерийн систем,
- Барилга байгууламжийн хатуу хаягдлын менежмент, хүрээлэн буй орчны асуудал,
- Цэвэрлэсэн бохир ус болон хатуу хаягдлыг дахин ашиглах оновчтой хувилбарууд,
- Бие даасан бохир усны цэвэрлэх байгууламжууд,
- Инженерийн байгууламжид хэрэглэгдэх шинэ технологи, тоног төхөөрөмжүүд,
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах шаардлага.Илтгэл нь:
- Тухайн мэргэжлийн салбарт гарсан сүүлийн үеийн шинэ технолог, тоног төхөөрөмжүүдийг хамруулсан байх,
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны ажлын арга аргачлалтай байх,
- Шинэлэг оновчтой санааг дэвшүүлж тодорхой үр дүнд хүрсэн байх,
- Практик ач холбогдолтой, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой байх,
Илтгэлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу боловсруулсан байна. Дараах хаягаар орж зааврыг харна уу.
http://www.must.edu.mn/beta3/menu668
Хугацаа. Эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуйг 2014 оны 3 сарын 30-ны дотор, бүрэн илтгэлийн материалыг хэвлэмэл болон электрон хэлбэрээр 2014 оны 4 сарын 30-ыг дуустал БИАС-ийн Ус хангамж, халаалт, агаар сэлгэлтийн профессорын багт (2-205 тоот)хүлээн авна.
Хурал 2014 оны 5 сарын 29 –ний өдөр ШУТИС –ийн Төв номын сангийн 607 тоот өрөөнд 09:00 цагт эхэлнэ.
Холбоо барих: БИАС –ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбар (ХБОИС) (eedmust@yahoo.com) утас 324590-2012
ХБОИС -ын Тэргүүлэх профессор С. Чулуунхуяг (chuluunkhuyags@yahoo.com) утас 99106743
ХБОИС –ын багш С. Алтансүх (altansukh70@yahoo.com) утас 99773530
ХБОИС –ын багш С. Эрхэмбаяр (erkhee12@yahoo.com) утас 91916723