link

ОЮУТАН- ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРТ ЗӨВХӨН I КУРСИЙН 18 НАС ХҮРСЭН ОЮУТАН ХАМРАГДАНА
2014-03-26 23:36 Админ

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан дараах бодит мэдээллийг залруулан хүргэж байна. Тус хөтөлбөрт зөвхөн I курсийн 18 нас хүрсэн оюутан сургалтын албандаа бүртгүүлж хамрагдана.
Хөтөлбөр:
1.    Цэргийн ерөнхий бэлтгэл 2 кредитийн сургалт IV/1-VI/1-ны хооронд ШУТИС-ийн TV зааланд хагас, бүтэн сайн өдрүүдэд явагдана.
2.    Цэргийн албыг VI/15-VIII/15-ны хооронд хаана.  
3.    Сургалтын төлбөрт 76000 төгрөг төлөх ба төлбөрийг сургалтанд сууж шалгалт болон эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн оюутан сургалтын дараа төлнө.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаас хасагдах шалтгаан:
1.    Цэргийн ерөнхий бэлтгэл сургалтын 6 цагийн хичээл тасалсан
2.    Эрүүл мэндийн үзлэгээр тэнцээгүй
3.    Төлбөр төлөөгүй тохиолдолд тус тус хасагдана.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй I курсийн 18 нас хүрсэн эрэгтэй оюутнуудыг 2014 оны 03-р сарын 28-аас өмнө иргэний үнэмлэхний хуулбар болон цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албан дээрээ ирж бүртгүүлнэ үү.
 


Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Утас: 324590, дотуур утас 1035

Affiliated schools