link

“ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖИЛД МАТЕМАТИК БОЛОВСРОЛ, ХЭРЭГЛЭЭНИЙ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УРИЛГА
2014-03-26 22:05 Админ

Шинжлэх ухааны хөгжилд математикийн шинжлэх ухааны онол ба хэрэглээнд суурилсан боловсролын ач холбогдлыг дээшлүүлэх, Инженер техник технологи, нийгэм эдийн засгийн  салбаруудад математик боловсруулалтыг шинэ түвшинд гаргах, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор “ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖИЛД МАТЕМАТИК БОЛОВСРОЛ, ХЭРЭГЛЭЭНИЙ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.

Хурлын онцлог:

2014 оны 4-р сарын 11-нд зохион байгуулагдах хурал нь нэгдсэн ба салбар хуралдаанаар явагдана. Нэгдсэн хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны салбарт  нэр хүндтэй уригдсан эрдэмтдийн илтгэл тавигдана. Салбар хуралдаанд математик боловсрол болон математикийн хэрэглээний чиглэлээр илтгэлүүд хэлэлцэгдэнэ.

Салбар хуралдаан:              

            Математик боловсрол:

  • Олон улсын дээд боловсролын хандлага
  • Инженерийн математик боловсрол;
  • Цахим сургалт, Математик сургалтын технологийн шинэчлэл
  • Математикийн онолын асуудлууд;

Математикийн хэрэглээ:

  • Математикийн хэрэглээний асуудлууд; Оновчлол ба симуляци
  • Инженерийн практикийн асуудлуудын математик шийдлүүд
  • Нийгэм, эдийн засгийн асуудлуудын математик шийдэл

Оролцох хэлбэр:  Илтгэл хэлэлцүүлж хэвлүүлэх; постер илтгэл тавьж хэвлүүлэх; зөвхөн эрдэм шинжилгээний өгүүлэл  хэлбэрээр хурлын эмхтгэлд хэвлүүлэх;

Хугацааны тов:

  • ЭШ-ний хуралд оролцох мэдүүлэг хүлээн авах:            2014.03.28-ны дотор
  • Илтгэл болон ЭШ-ний өгүүллийг хүлээн авах:  2014.04.05-ны дотор
  • ЭШ-ний хурал болох өдөр:                                 2014.04.11 Баасан гариг

МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА

Ерөнхий мэдээлэл:  Б.Сэр-Од/99054626/, serod_b@must.edu.mn

Илтгэлийн талаар: Т.Сэргэлэн, 88980637, seegii9109@yahoo.com холбоо барина уу.

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Affiliated schools