link

“Сумитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр
2014-03-05 00:56 Админ

 Хөтөлбөрийн зорилго:

Азийн хөгжиж буй улс орнуудын ирээдүйн лидер болох шилдэг оюутнуудыг дэмжихэд энэ тэтгэлгийн зорилго оршино.

Тавигдах шаардлага:

  1. ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний оюутан байх
  2. Монгол улсын 30-аас доош насны иргэн байх
  3. Тєрийн сангийн зээл болон өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх
  4. Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/ 3,2-иас дээш голчтой байх

“Сумитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгоход баримтлах зvйл:

  • Нэг жилд нийт 15 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ жилд 806000 мянган төгрөг байна.
  • Тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг ШУТИС зохион байгуулах ба Сумитомо Корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар хамтран ажиллана.
  • Нэг оюутанд 3 жил хүртэлх хугацаанд тэтгэлэг олгох бөгөөд жил бүр суралцсан байдлыг харгалзан үзэж /GPA/ 3,20-иас дээш дүнтэй суралцсан тохиолдолд сунгалтыг хийнэ.
  • ШУТИС-ийн санал болгосон оюутнуудаас Сумитомо Корпорацийн УБ дахь Төлөөлөгчийн газар бусад шалгуур үзүүлэлтээр сонгож, ярилцлага хийснээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Тэтгэлэг авахыг хvсэгч нь:

Материалыг 2014 оны 03-р сарын 14-ны өдрийн 17:00 цаг хүртэл ШУТИС-ийн төв байр, Оюутны хөгжил үйлчилгээний алба /1-327/-д хүлээн авна. Лавлах зүйл байвал 324590 дотуур утас 1035 утсаар холбогдоно уу.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ /анкет бөглөх бол энд дар/
  • Иргэний үнэмлэхний хуулбар/нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт
  • Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаасан байх/
  • Багшийн тодорхойлолт- Оюутны талаар холбогдох профессорын багийн тэргүүлэх профессор, эрхлэгч, удирдагч багшийн аль нэгний тодорхойлолт
  • Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/ 

Оюутны хөгжил, үйлчилгээний алба: ШУТИС-ийн Төв байр 1-327 тоот, Утас: 11-324590 дотуур утас 1035

Affiliated schools