link
Огноо: 2014.03.05
Тендер шалгаруулалтын нэр “ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн лабораторийн барилгын дээврийн засварын ажил”
Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС-ДаТС/2014-01
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн лабораторийн барилгын дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэх байгууллага, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.Төлбөрийг Голомт банкин дахь 1102928177 тоот ШУТИС-ийн захиргааны дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Оролцогчид тендерийн хамт үнийн дүнгийн 2,0 хувьтай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 11.00 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ.
СБ-дүүрэг 8-р хороо, бага тойруу-34, ШУТИС-ийн төв байр 214 тоот,
Худалдан авалтын алба. Мэргэжилтэн Ш.Номин-эрдэнэ. Утас:315561, 88117165