link

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛС, БҮГД НАЙРАМДАХ УНГАР УЛС, БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА /2014-2015/
2014-03-04 23:12 Админ

Оюутнууд та бүхнийг дээрх улс орны  их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Бакалаварын түвшний сургалтад тэтгэлэгтэй суралцах оюутнуудад:

Тавигдах шаардлага:

  • ШУТИС-ийн 1,2- р курсын оюутан байх
  • Сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш байх
  • 21 хүртэлх настай байх
  • Монгол улсын иргэн байх

Бүрдүүлэх материал:

  • Цахим үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
  • Сурч буй сургуулийн дүн болон курсын тодорхойлолт
  • Шалгалтын хураамж 10000 төгрөг

Материлаа бүрдүүлэхдээ таны суралцаж буй мэрэгжил заасан чиглэлтэй тохирч байгаа эсэхийг нягтлана уу.

Хамрагдах чиглэлүүд

БНПУ- Уул уурхай-2, Эрчим хүч-2, Барилга-2, Зам тээвэр-2, Мэдээллийн технологи-2, Нанотехнолги-2, Биотехнологи-2

БНУУ-д усны менежемент -2, Уул уурхай-2, Инженер-5, Нанотехнологи-1, Биотехнологи-1, Хими технологи -1,

БНБУ-д Хими технологи -1

Дэлгэрэнгүй мэдээлэлийг 329081 дугаарт холбогдох буюу http://www.meds.gov.mn/post140303 холбоосоор авна уу.

Материал хүлээж авах сүүлийн хугацаа:

2014.03.12-ны 13.00 цаг хүртэл ШУТИС-ийн төв байрны Гадаад Харилцааны Албны 218 тоот өрөөнд авна.

Хүлээн авсан материалыг нэгтгэн БШУЯ-д хүргүүлэх тул заасан хугацаанд   материалаа ирүүлэхийг хүсье. Хугацаа хожимдсон материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Жич: Нэг хуваарь дээр 6 хүртэл оюутны нэрийг хүргүүлэх тул шаардлагтай тохиолдолд анхан шатны сонгон шалгаруулалт ШУТИС-аас зохион байгуулах болохыг анхаарна уу.

Доктрантурт оюутнууд МУИС-ийн 1-р байранд бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэй дээрх холбоосоор танилцана уу.

Гадаад харилцааны алба

Affiliated schools