link
Хурлын зорилго:
Судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлж, чанаржуулах, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Бакалавр, магистр, доктор оюутан, судлаач багш нарын “ХҮНС СУДЛАЛ-2014” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Хурлын хамрах хүрээ:
ХИБС болон хоол, хүнсний салбарт мэргэжилтэн бэлтгэдэг бусад их, дээд сургууль, коллежийн багш, эрдэмтэн судлаачид болон бакалавр, магистр, доктор оюутнууд оролцоно.
Эрдэм шинжилгээний бага хурлын тов:
Бакалавр, магистр оюутны эрдэм шинжилгээний (ЭШ) хурал: 2014 оны 3-сарын 20-ны өдөр 14.00 цагт ШУТИС-ийн Технологийн байрны Т-302 тоотод
Багш, судлаач, доктор оюутны ЭШ хурал: 2014 оны 3-р сарын 28-ны өдрийн 14.00 цагт ШУТИС-ийн төв номын сангийн байрны Е-604 тоотод тус тус явагдана.
Илтгэлд тавигдах шаардлага:
- Хоол, хүнс үйлдвэрлэлийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, санал санаачлага, туршлага, технологи дамжуулал, хүлээгдэж байгаа үр дүнгийн асуудлыг хөндсөн байна.
- Судалгаа, туршилтын ажлын шинжлэх ухааны үндэслэл, онол, арга зүйг оновчтой гаргасан байна.
- Монгол улсын хүнсний салбарын хөгжлийн асуудлыг хөндсөн, судалгаа туршилтын тодорхой үр дүнд хүрсэн эрдмийн ажлууд байна.
Илтгэлийг шалгаруулах журам, хугацаа:
Бакалавр, магистр оюутны эрдэм шинжилгээний (ЭШ) хурлын илтгэлийн материалыг 2014 оны 3-р сарын 18- ыг дуустал хугацаанд ШУТИС-ийн 1-р байрны 1-237 тоот өрөөнд хүлээн авна.
Багш, судлаач, доктор оюутны ЭШ хурлын илтгэлийн материалыг 2014 оны 3-р сарын 25-ыг дуустал хугацаанд ШУТИС-ийн 1-р байрны 1-636 тоот өрөөнд хүлээн авна.
Материалыг электрон болон А4 цаасан дээр хэвлэсэн байдлаар хавсралтад заасан шаардлагын дагуу хүлээлгэн өгөх ба илтгэлүүдээс 10-15–ыг хуралд хэлэлцүүлэхээр тусгайлан байгуулсан комисс шалгаруулна. Хамтарсан илтгэлийг нэг хүн төлөөлж оролцоно. Бусад илтгэлийг ханын хэлбэрээр тавьж танилцуулна. Бага хуралд оролцох мэдүүлгээ 3-р сарын 14-ний дотор хурал зохион байгуулах комисст
yjin2009@yahoo.com (Багш, судлаач, доктор, магистр оюутны хурал зохион байгуулах комисс),
byambaa068@yahoo.com (Бакалавр, магистр оюутны хурал зохион байгуулах комисс) тус тус ирүүлнэ үү.
Шалгарсан илтгэлийг дараах үзүүлэлтээр, нийт 50 хүртэл оноогоор дүгнэнэ.
Илтгэл дүгнэх:
- Илтгэх ур чадвар 10 оноо
- Шинжлэх ухааны үндэслэл, аргазүй 15 оноо
- Шинэлэг санаа, шийдэл 15 оноо
- Практик ач холбогдол 10 оноо
Шалгарсан илтгэлийг ШУТИС-ийн Бакалавр, магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хуралд дэвшүүлж “Хүн ба хүнс” сэтгүүлд хэвлүүлнэ. Эхний хоёр байранд шалгарсан бакалавр оюутны илтгэлийг 2014 оны 3-р сарын 28-ны дотор бүртгүүлэх Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит “Эрдмийн XIV чуулган” болон “Эврика 2014” Багш, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцуулна.
Хурал зохион байгуулах комисс 2014 оны 2 дугаар сар 27
Холбоо барих:
ШУТИС Хүнсний инженер биотехнологийн сургууль, , Эрдмийн зөвлөл,
Профессорын баг -1-227, 1-604 тоот өрөө
И-майл хаяг:
tsei_o yahoo.com
byambaa068@yahoo.com (Бакалавр оюутны хурал зохион байгуулах комисс)
yjin2009@yahoo.com (Багш, судлаач, доктор, магистр оюутны хурал зохион байгуулах комисс),
Утас: 311907, 324590-2621, 2613
Факс: 976-11-311907
Хавсралт 1
1. Илтгэлийн мэдүүлэгээр нэрсийг дараах хүснэгтийн дагуу бөглөж явуулна уу.
ХИБС-иас 2014 оны 3-р сард зохион байгуулах бакалавр, магистр, докторуудын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлүүдийн нэрс
............................................ профессорын баг, сургууль
№ Илтгэлийн нэр Удирдагчийн овог нэр, эрдмийн зэрэг, цол Бакалавр, Магистр, доктор оюутны овог нэр Тайлбар
2. Илтгэлээр ирүүлэх өгүүллийн бичиглэлийн шаардлага:
Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байна. Өгүүлэлийн гарчиг, доторх дэд гарчигууд том үсгээр бичигдэнэ. Үсгийн фонт, хэмжээ "Times New Roman 12", цаасны дээд, доод, баруун талд 2.5 см, зүүн захаас 3 см зайтай бичнэ.
Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Жагсаалтыг Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ.
Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүн бүрийн товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.