link
ШУТИС-ийн БИАС-ийн Инженерийн зурагзүйн профессорын баг, Монголын Зурагзүйн Боловсролын Нийгэмлэгээс хамтран инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг хот, хөдөөгийн нийт их, дээд сургуулийн оюутнуудын дунд Дүрслэх геометрийн улсын анхдугаар олимпиадын төгсгөлийн шатны шалгаруулалтыг 2009 оны 12 сарын 19-ны өдөр ШУТИС дээр амжилттай зохион байгууллаа.
Нээлтийн ажиллагаа олимпиадын явц Нийслэлийн БСШУ-ны газар, ШУТИС, МУБИС, ХААИС, БХИС, Дарханы ТС, Төмөр замын ДС-ийн төлөөлөлтэй зохион байгуулах комисс ажиллаж олимпиадын дүнг гаргахад: Шалгарсан оюутнууд Олимпиадад оролцсон нийт багш нар, оюутан сурагчид болон ивээн тэтгэгчиддээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье. Олимпиадад оролцсон багш нар Цаашид Дүрслэх геометрийн олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион явуулахаас гадна олон улсын чанартай болгох зорилтыг зохион байгуулагчдын зүгээс тавьж байна. ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС 2009-12-25 Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн





Хот, хөдөөгийн 30-аад их дээд сургуулийн 5000 гаруй оюутнаас шалгарсан 100 гаруй оюутан олимпиадын энэ шатанд оролцож мэдлэг, сэтгэхүйн хурд, хүчээ сорив. Мөн ЕБС-ийн зарим сургуулийн 11-р ангийн сурагчид сонирхлоороо амжилттай оролцов.
Олимпиадын санхүүгийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Алтай Кашмир" ХХК, "Явуу-импекс" ХХК-ууд 1 сая шахам төгрөгийн санхүүжилт хийж, мэдээллийн ивээн тэтгэгчээр UBS, ntv, МҮОНТ ажиллалаа.
1-р байр ШУТИС, БИАС, Арх-1 Э. Номт /15 оноо/
2-р байр ШУТИС, БИАС, ИҮБИ-1 Э. Даваахүү /13 оноо/
ШУТИС, КТМС, ТХ-1 Р. Жайлаубек /12 оноо/
3-р байр ШУТИС, БИАС, ИҮБИ-1 Ө. Энхмэнд-Од /10,5 оноо/
ШУТИС, УУИС, АМБТ-1 С. Бямбасүрэн /10 оноо/
ШУТИС, ЭХИС, ЦСА-1 Б. Батнасан /9,8 оноо/
Тусгай байр:
1. ЕБ-ийн Орчлон сургуулийн Б. Барсүрэн /8,5 оноо/
2. ШУТИС, ДаТС, МҮТ-1 Ж. Чингэс /8 оноо/
нар тус тус эзлэв.

ШУТИС-ийн Реторын Ажлын Алба
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project