link
ОЮУТАН ТАНЫГ ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АЖИЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Японы Нагояа Их Сургууль "Доктор гарц" (PhD Gateway) ахьсан түвшний тэргүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 2013 оны 03-р сард Улаанбаатар хотод "Агаарын бохирдол" сэдвээр туршилтын хээрийн судалгааг ШУТИС болон МУИС-тай хамтран амжилттай зохион байгуулсан билээ.
Оюутны хээрийн судалгааг 2014 оны 03-р сард хоёрдох жилдээ зохион байгуулах гэж байгаа тул оролцохыг хүссэн оюутан материалаа ирүүлнэ үү.
Нагояа Их Сургуулиас 8 оюутан, ШУТИС 4 оюутан, МУИС 4 оюутан оролцох боломжтой.
Судалгааны ажлаар Улаанбаатарын хотын агаарын бохирдол, бохирдлын эх үүсвэрийг судлах үүднээс
Судалгаанд оролцох хүсэлтэй оюутанд тавигдах шаардлага:
Судалгаанд оролцох хүсэлтэй оюутан өөрийн CV болон
судалгаанд оролцох хүсэл, шалтгаанаа тайлбарласан
захидлын хамт (бүх материал англи хэл дээр)
ШУТИС, ГГТС, Геологийн профессорын багт
(1-223А тоот өрөө) ирүүлнэ үү.
Судалгаа хийгдэх хугацаа: 2014 оны 03 сарын 03-ны өдрөөс 12 өдөр хүртэл
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2014 оны 02 сарын 16 өдрийг дуустал
Хүсэлтээ ирүүлсэн оюутнаас 2014 оны 02 сарын 17-ны өдрийн 15:00 цагт 1-223А тоот өрөөнд ярилцлага шалгалт авч сонгон шалгаруулах тул заасан өдөр, цагт цуглана уу.
Жич: Судалгаанд 03 сарын 03-ны өдрөөс 12 өдөр хүртэл хугацаанд өдөр бүр, бүтэн өдрөөр оролцох шаардлагатай тул хичээл, ажлын цагийн боломжоо анхаарч үзнэ үү.
Холбоо барих хаяг: О.Мөнхцэцэг (munkhtsetseg@must.edu.mn)
ШУТИС, ГГТС, Геологийн профессорын баг, 1-223А
Утас: 11-324590 – 2216; 88056491