link
ШУТИС нь Чонбүкийн Үндэсний Их Сургуультай хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд Chonbuk– National Institute for International Education /NIIED/ боловсролын байгууллагаас зарлаж буй оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
Тус тэтгэлэгийн зорилго:
Сурлага, сахилга бат, урлаг спортод амжилт гаргасан оюутнуудад сурч боловсрох боломжоор нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Чонбүкийн Үндэсний Их Сургууль нь 15 бүрэлдэхүүн сургуульдаа ШУТИС-д инженерийн чиглэлээр сурч буй 7 оюутанг сонгон шалгаруулна. Суралцах хугацаа нь 2014 оны хичээлийн жилийн 3 сараас 2014 оны 12 сар хүртэл.
Тэтгэлэгийн хэмжээ. Үүнд:
Амьжиргааны зардал 800,000 вон /1 сарын/
Ирэх буцах зардал 720,000 вон
Даатгал 20,000 вон /1 сарын/
Нэг удаа олгогдох хэрэглээний зардал 200,000 вон багтсан болно.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд нь доорх шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
Бvрдvvлэх материал:
Анхаарах зүйл:
Анхааруулга: Материалыг Англи хэл дээр эсвэл Солонгос хэл дээр гаргацтай тодорхой бичсэн байх!
Дараах файлнаас анкет болон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Материалыг 2013 оны 12-р сарын 27-ны дотор ГХА-д бүрдүүлж өгнө үү.
Дэлгэрэнгүйг 1-218 тоотод ирж авна уу.
Утас 329081
ГХА