link
Мэдээллийн технологийн үндэсний паркад Эмбеддэд систем хөгжүүлэлтийн (Embedded system development) лаборатори байгуулагдаж байгаатай холбогдуулан Эмбеддэд систем хөгжүүлэлтээр болон Компьютерийн дүрслэл, графикийн (Computer Vision & Graphics) чиглэлээр бизнес эрхлэх сонирхолтой компани, хувь хүмүүсийг инкубаторын нэмэлт сонгон шалгаруулалтандаа урьж байна.
Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинарыг 2013 оны 12-р сарын 13, 24-нд 2 удаа 10:00 цагаас МТҮП-ын 301 тоот “IT Coworking Space” танхимд зохион байгуулна.
Элсэлтийн материал хүлээн авах хугацаа:
2013 оны 12-р сарын 25-наас эхлэн 2014 оны 1-р сарын 3-ны Баасан гарагийн 16:00 цаг хүртэл МТҮП-ын 209 тоот өрөөнд ажлын цагаар хүлээн авна.
Сонгон шалгаруулалт
2014 оны 1-р сарын 7-ны Мягмар гарагт МТҮП-ын 301 тоот өрөөнд болно.
Инкубаторын үйл ажиллагааны журам болон сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээлэлтэй www.itpark.mn веб хуудасны “Инкубатор” цэснээс танилцана уу.
Холбоо барих хаяг:
Монгол Улс, Улаанбаатар 14200
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн үндэсний парк
Утас: 976-11-318067
Факс: 976-11-327123
Цахим хаяг: info@itpark.mn