link
Монгол Улсад уул уурхайн салбар байгуулагдсаны 87 жил, Уул уурхайн зураг тєсєл, эрдэм шинжилгээний байгууллага vvсч хєгжсєний 50 жилийн ойг тэмдэглэж байна. Аливаа тэмдэглэлт ой гэдэг нь ємнєх vеэ дурссан, єнєє vедээ дурсамжтай, хойч vедээ сургамжтай, єчигдрийг амилуулж, єнєєдрийг бий болгож, маргаашаа тодорхойлох тvvхийн онцлог агшин байдаг. Монгол орны эрдэс баялгийн нєєцийг vр єгєєжтэй ашиглан, тvvнийг хєгжлийн хурдасгуур болгон єєрчлєн зохион байгуулах, шинжлэх ухаан, технологийн чадавхиа хєгжvvлэх, vйлдвэрлэлийн аливаа асуудлыг шинжлэх ухааны vндэстэй шийдвэрлэхэд эрдэм шинжилгээ, зураг тєслийн байгууллага онцгой чухал vvрэг гvйцэтгэдэг. Уул уурхайн хvрээлэнгийн хамт олон нь єєрийн vvргээ амжилттай хэрэгжvvлж уул уурхайн салбарын хєгжилд vлэмж vvрэг гvйцэтгэж ирсэн баялаг уламжлалтай манай улсын техник, технологийн ууган хvрээлэнгvvдийн нэг юм. Уул уурхайн хvрээлэнгийн хамт олон, ахмадууд, нийт уурхайчдад баярын мэнд дэвшvvлж, сайн сайхан бvхнийг хvсэн ерєєе.
Манай хvрээлэнгийн хамт олон 50 жилийн ойгоо тохиолдуулан олон улсын болон салбарын хэмжээний эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулах, лаборатори, материаллаг баазаа бэхжvvлэх, ном товхимол бичиж хэвлvvлэх зэрэг олон ажлууд тєлєвлєж хэрэгжvvллээ. Их ч ажил амжууллаа.
Монгол Улсад vндэсний эрх ашигт нийцсэн мэргэжлийн, хариуцлагатай уул уурхайг хєгжvvлэхийн тєлєє бид цаашид ч чармайн ажиллана.
Уул уурхайн хvрээлэнгийн vе vеийн хамт олон, нийт уурхайчид, хамтран зvтгэгч нартаа Монгол Улсад уул уурхайн зураг тєсєл, эрдэм шинжилгээний байгууллага болон Уул уурхайн хvрээлэн vvсч хєгжсєний 50 жилийн ойн баярын мэнд хvргэж эрvvл энх, ажлын єндєр амжилт хvсье.
ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хvрээлэнгийн захирал,
Монгол Улсын зєвлєх инженер, доктор, профессор Б.Пvрэвтогтох
ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea