link
2009 онд инженерийн боловсон хvчин бэлтгэж эхэлсний 50 жил, Уул уурхайн, эрчим хvчний зураг тєсєл, эрдэм шинжилгээний байгууллага vvсч хєгжсєний 50 жилийн ой давхцсан тvvхт ойн жил болж байна. Монгол орны эрдэс баялагийн нєєцийг vр єгєєжтэй ашиглан, тvvний хєгжлийн хурдасгуур болгон єєрчлєн зохион байгуулах, шинжлэх ухаан, технологийн чадавхиа хєгжvvлэх, vйлдвэрийн аливаа асуудлыг шинжлэх ухааны vндэстэй шийдвэрлэхэд эрдэм шинжилгээ, зураг тєслийн байгууллага онцгой чухал vvрэг гvйцэтгэдэг ажээ.ШУТИС-ийн харъяа Уул уурхайн хvрээлэн нь манай улсын техник, технологийн ууган хvрээлэнгvvдийн нэг юм байна. Хvрээлэнгийн хамт олон 50 жилийн ойгоо тохоилдуулан олон улсын болон салбарын хэмжээний эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулах, лаборатори, материаллаг баазаа бэхжvvлэх, ном товхимол бичиж хэвлvvлэх зэрэг олон ажлууд тєлєвлєж хэрэгжvvлээд байгаа юм байна. Тухайлбал Уул уурхайн хvрээлэнгийн єнєєгийн байдал, Тvvхийн хуудаснаа, Уул уурхайн хvрээлэн ба уул уурхайн vйлдвэрvvд, Тэмдэглэлт ойн жилийн тvvхэн уулзалтууд зэрэг хэсгээс бvрдэх фото зургийн цомог ном гаргасан нь хамт олон, ахмадуудын ажил, тvvхэн замналыг єгvvлсэн бvтээл болжээ. Мєн Уул уурхайн хvрээлэн 1959-2009 он гэсэн номыг эмхлэн гаргасан нь тус хvрээлэнгийн тvvхэн хєгжилийг багтаасан ном болсон байна. Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea