link
“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс Барилгын инженер, Архитектурын сургуулийн үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай хамгаалсан 60 оюутанд тэтгэлэг гардуулав. Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудын дараа дараагийн дадлага болон хичээл ,ажил хөдөлмөрт нь илүү их урам зориг нэмэх зорилготой ажээ. Өмнө нь Уул Уурхайн Инженерийн сургуулийн 69 оюутанд дээрх тэтгэлэгийг олгосон байна. Харин Хүнсний Инженер Биотехникийн сургуулийн оюутнуудад олгохоор бэлдэж байгаа аж. Цаашдаа дээрх үйл ажиллагааг ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулиудад зохион байгуулах юм байна. ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайд, Боловсрол,Соёл Шинжлэх Ухаааны сайдын хамтарсан тушаалаар 2009 оны зургадугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан бөгөөд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бүхий үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ. Тэтгэлэг гардан авсан ШУТИС-ийн БИАС-ийн IV курсын оюутан Г.Єгэдэйгээс зарим зvйлийг тодрууллаа. -Vйлдвэрлэлийн дадлагаа амжилттай гvйцэтгэсэн оюутнуудад єнєєдєр тэтгэлэг гардуулж байна. Хаана дадлагаа хийсэн бэ? Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
-Барилга инженер, архитектурын сургуулийн оюутнууд зуны дадлагаараа отряд байгуулж амжилттай дадлага хийсэн. Оюутнуудад олгож байгаа энэ тэтгэлэг нь оюутнуудын идэвхи санаачлагыг дээшлvvлэх, ажлын байран дээр очиж дадлага хийхэд нь дэмжлэг болж, ирээдvйн чадварлаг инженер болж тєгсєн гарахад урам зориг нэмж байгаа vйл явдал боллоо. Ингээд БИАС-ийн оюутнуудынхаа зvгээс Оюутны хєдєлмєр эрхлэх тєвд талархаж байна.


ШУТИС-ийн Реторын Ажлын Алба
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project