link
Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн Газрын хэрэгжүүлж буй “ Хүний Хөгжлийн Институти”-н Лектор, сургагч багш Ц.Төгөлдөр ШУТИС-ийн оюутнуудад зориулан дараах цуврал сургалтыг явуулж байгаа билээ.
Манлайлал ба удирдлага Лекц 2013-11-06 д 16:30 цагт ШУТИС-ийн хурлын танхимд болно.
1. Хүсэл Мөрөөдөлтэй Залуучууд /2013.09.25/
Зөвхөн надад л оногдсон цаг хугацааг бид “Миний амьдрал” гэж нэрлэдэг хэдий ч хэн нэгнийг дууриан, хэн нэгний хүслийн дагуу сонголт хийж, хэн нэгэнд таалагдах гэж хичээснээр энэ амьдрал маань төгсдөг. Харин та өөрөө өөрийгөө хэр сонсож чаддаг бол?
2.Манлайлал ба удирдлага /2013.11.06/
Манлайлагч хүн саад бэрхшээлийг даван туулж, хариуцлага болон эрсдэлийг хүлээн авах чадвартай байх хэрэгтэй. Та хариуцлага хүлээхэд бэлэн үү? Таныг тойрон хүрээлэгчид ямар учраас таныг хүрээлдэгийг та мэдэх үү?
3. Хайр ба залуу нас. / 2013.11.27/
Залуу насандаа бидний алддаг хамгийн түгээмэл алдаа юу вэ? Хайр уу?, тоглоом уу?, эсвэл зугаа цэнгэл үү?Өөрийнхөө ханхүүг эсвэл үзэсгэлэнт гүнжээ хүлээсээр байна уу?
Оюутны хөгжил, үйлчилгээний алба