link
Япон хэлний мэдлэгийн төвшин тогтоох нийгэмлэг/ J.TEST-н оффис "хэл зохиол судлал" хувьцаат компаниас зохион байгуулдаг J.TEST-н шалгалт 2009.11.15-ны өдөр ШУТИС дээр анх удаа албан ёсоор болж өндөрлөлөө. Энэхүү шалгалт нь япон хэлний бодит мэдлэгийн шалгалт бөгөөд гадаад хүмүүсийн чадварыг бодитоор тогтоох шалгалт болж 1991 оноос японд хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш япон хэлээр харилцах чадварыг цогц байдлаар тогтоох, практик үндэслэлтэй шалгалт хэмээн Японд үнэлэгдэж ирсэн. J.TEST шалгалт нь Япон улсын цагаачлалын албанаас хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Хятад, Тайвань, Тайланд г.м. Азийн орнуудад нэгэн зэрэг явагддагаараа онцлогтой. Монгол улсад энэ оны 3, 5-н саруудад туршилтын шугамаар хоёр удаа J.TEST-н шалгалт авахад 570 хүн байсан бол, энэ удаагийн шалгалтанд 51 хүн хамрагдсан байна. Шалгалт нь албан ёсны болж байгаатай холбогдуулан Хэлний Боловсролын сургууль дээр байрлах J.TEST-н төвийн ажил байдалтай танилцаж, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулахаар Япон хэлний мэдлэгийн төвшин тогтоох нийгэмлэг/ J.TEST-н оффис "хэл зохиол судлал" ХК-ний япон хоёр төлөөлөгч 11-р сарын 12-16-ны хооронд 5 хоногийн хугацаатай Монголд айлчиллаа. Энэхүү шалгалт нь Японд нэг жилд 6 удаа /сондгой саруудад/ явагддаг бөгөөд Монголд цаашид жилд 2 удаа буюу 3, 11-н саруудад явуулах төлөвлөгөөтэй байна.
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project