link
ШУТИС-ийн Математикийн сургуулийн Хэрэглээний механикийн профессорын багаас техникийн их дээд сургуулиудын оюутнуудын дунд Машин Механизмын Онолын Улсын гуравдугаар олимпиадыг Улаанбаатар хотод 2009 оны 11-р сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох МатС, МИС, ҮТДС, МХТС, УУИС, ХИБС, ДаТС болон Хөдөө аж ахуйн их сургууль, Төмөр замын дээд сургууль, Барилгын коллеж, Хүнсний технологийн коллеж зэрэг сургуулиудыг төлөөлсөн 11 баг , нийт 57 оюутан оролцож, багийн болон хувийн амжилтаар өрсөлдөв. Багийн дүнгээр Г.Даваасүрэн багштай ХААИС-ийн баг 28.3 оноогоор I байр эзэлж шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, М.Эрдэнэ-Очир багштай Дарханы технологийн сургуулийн баг 24.18 оноогоор II байр эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, П.Баасансүрэн багштай ҮТДС-ийн баг 23.24 оноогоор III байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Хувийн амжилтаар ШУТИС. ДаТС-ийн оюутан Э. Эрдэнэбаатар I байр, ХААИС-ийн оюутан У.Далайжаргал II байр, ХААИС-ийн оюутан Б.Батжаргал III байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль диплом, мөнгөн шагналаар шагнагдав. Энэ удаагийн олимпиадаас эхлэн ШУТИС-д он удаан жил багшлан, олон шавь, багш нарыг сурган хүмүүжүүлсэн, ММО-ын анхны багш нарын нэг болох ШУТИС-ийн хүндэт профессор С.А.Тармаковагийн нэрэмжит тусгай байрын шагналыг бий болгосон бөгөөд уг шагналын анхны эзнээр ҮТДС-ийн оюутан Ц.Нарантуяа шалгарлаа.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea