link
ШУТИС-ийн КТМС-ийн докторант Д.Сарангэрэл "Өгөгдлийн тандалт болон үүлэн тооцооллын зарим арга зүйг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх судалгаа" сэдвээр, МУИС-ийн МТС-ийн докторант Б.Өсөхбаяр "Хөнөөлтэй програмыг өгөгдөл олборлох аргаар илрүүлэх систем" сэдвээр докторын зэрэг хамгаална. Мэдээлэл, Холбоо, Электроникийн чиглэлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2013 оны 6 сарын 14-ний өдрийн 14.00 цагт ШУТИС-ийн төв байрны 203 тоот /Эрдмийн зөвлөлийн/ өрөөнд болно. Докторын зэрэг горилж бичсэн бүтээл болон түүний хураангуйтай Шинжлэх ухаан технологийн төв номын санд танилцаж болно.
Мэдээлэл, Холбоо, Электроникийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл