link
олимпиад
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд өнгөрсөн жил “Дулаан техникийн онол”-ын суурь болон мэргэжлийн суурь ойлголтуудыг шалгах, бататгах зорилгоор анх удаа “ДУЛААН ТЕХНИК-2012” олимпиадыг зохион байгуулсан. Энэ жил хоёр дахь удаагаа мөн уламжлал болгон “ДУЛААН ТЕХНИК-2013” олимпиадыг зохион байгуулж байна. Олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль МИС, ҮТДС, МТС, ГГТС, МС, ЭХИС-ийн мэргэжлийн болон мэргэжлийн бус 2, 3-р ангийн нийт дээрх хичээлүүдийг үзэж судлаж буй оюутнууд хамрагдана.
Шагналын сан: 290 000 төгрөг. Үүнд:
1-р байр - 50.0 мянган төгрөг
2-р байр /2 хүн/ - 40.0 мянган төгрөг
3-р байр /2 хүн/ - 30.0 мянган төгрөг
Тусгай байр /5 хүн/ - 10.0 мянган төгрөг
Олимпиадыг 2013 оны 05-р сарын 04-ны өдөр ЭХИС-ийн 418, 419 тоот өрөөнд 10 цагт болох ба бүртгэлийг 2013 оны 04-р сарын 22-ноос 05-р сарын 03-ны өдрийг дуустал 2-р байрны 630 тоот болон ЭХИСОЗ-ийн өрөөнд бүртгэж, мандат олгоно. Олимпиадын дүнг 05-р сарын 06-ны өдөр ШУТИС-ийн вэб болон ЭХИС-ийн мэдээллийн самбарт байрлуулж, танилцуулна.
Олимпиад зохиогдох өдөр бүртгүүлсэн оюутнууд мандат, оюутны үнэмлэхтэйгээ ирж олоцох болно.
Зохион байгуулах комисс
ЭХИС-ийн захиргаа, ЭХИСОЗ
Дулаан солилцоо, термодинамикийн багийн дэд профессор, доктор (Ph.D) Л.Жаргалхүү
Ахлах багш А.Түмэнбаяр
Багш Д.Чимэдсүрэн