link

S.SS101 “Философийн үндэс” хичээл судалж буй оюутнуудын дунд олимпиад зарлаж байна.
2013-04-26 18:53 Админ

ШУТИС-НТС-ын Философийн профессорын багаас тус хичээлийг судлан үзэж буй оюутнуудын дунд “Философийн олимпиад” –ыг зохион явуулж байна.

Олимпиадад оролцох оюутнууд дараах сэдвүүдийн хүрээнд Power Point программыг ашиглан 2013.05.10 –ны дотор  caak_md1@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

Материал бэлдэх сэдвүүд:

  1. Философи ба Шинжлэх ухаан
  2. Философи ба Шинжлэх ухааны хувьсгалууд
  3. Философи ба танин мэдэхүйн асуудлууд
  4. Инженерийн нийгмийн хариуцлагын асуудал
  5. Ухамсар ба үл ухамсар
  6. Философи - Шашин – Шинжлэх ухаан
  7. Хүний амьдралын утга учир ба мөн чанар
  8. Орчин үеийн глобаль асуудлууд
  9. Ёс зүй ба хариуцлага
  10. Эрх чөлөө ба сонголт

Тавигдах шаардлага:

  • Power Point программ дээр 15-20 хуудсанд багтаах.
  • Power Point программын хэрэгслүүдийг ашиглах (смарт, диаграмм г.м).
  • Хуудсан дээрхи текст бичлэг хуудасны 1/3 –ээс хэтрэхгүй.
  • Монгол хэлний үг үсэг, найруулгын  алдаагүй байх.
  • Ашигласан материалыг дурдах.
  • Дүгнэлт хэсэгтэй байх бөгөөд түүндээ шинэлэг санаа тусгасан байх.

 

Олимпиадад ирүүлсэн материалуудаас:

1-р байр 1 оюутан – диплом, үнэ бүхий зүйл, мөнгөн шагнал

2-р байр  1 оюутан – диплом, үнэ бүхий зүйл, мөнгөн шагнал

3-р байр 1 оюутан – диплом, үнэ бүхий зүйл, мөнгөн шагнал

Тусгай байр 2 оюутан – диплом, үнэ бүхий зүйлээр байр эзлүүлж урамшуулна.

 

Олимпиадтай холбоотой асуудлаар дараах утсаар холбогдоно уу. 95275656, 99050309, 99071439

ШУТИС-НТС
Философийн профессорын баг

Affiliated schools