link
-“Их, дээд сургуулийн лекцийн технологийг боловсронгуй болгох асуудал “ сэдэвт
хэлэлцүүлгийг 2013.04.27-нд,
-“ Их, дээд сургуулийн лаборатори, семинарын хичээлийн технологийг боловсронгуй
болгох асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг 2013.05.11-нд,
-“ Оюутны бие даалт, үнэлгээг боловсронгуй болгон шинэчлэх асуудал” сэдэвт
хэлэлцүүлгийг 2013.05.25-нд зохион байгуулахаар бэлтгэж байна.
Хэлэлцүүлэг ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын сангийн 6-р давхарын хурлын зааланд /604 тоот өрөөнд/ тухайн өдрийн/Бямба гараг/ 9 цагаас эхлэнэ. Хэлэлцүүлэгт орох илтгэлд доорх шаардлага тавигдана:
a. Судалгаа, туршилт, сургалтын практик үр дүнд үндэслэсэн байх,
b. Технологи, арга барилынхаа дэвшилттэй, давуу талыг үзүүлэх
c. Шинэлэг санаа, аргазүйн санал дэвшүүлсэн байх
d. Бичлэгийн стандарт, журмыг баримтлах /энэ тухай өмнөх мэдээлэлд заасныг БШУЯ
болон ШУТИС, ХААИС, МУБИС-ийн Вэб сайтуудаас үзнэ үү./
Эхний хэлэлцүүлгийн хэвлэлийн эхийг 2013 оны 4-р сарын 25 -ны дотор, 2 дахь хэлэлцүүлгийн хэвлэлийн эхийг 5-р сарын 7-ны дотор, 3 дахь хэлэлцүүлгийн хэвлэлийн эхийг 5-р сарын 17-ны дотор хүлээн авч нэгтгэн хэвлэнэ.
Илтгэлийн танилцуулгыг 10 минутанд багтах хэмжээтэйгээр /Power point/ програм дээр
бэлтгэж ирнэ.
Хэлэлцүүлэгт илтгэл тавихгүй багш нар, сонирхсон хүмүүс оролцож болно.
Нэмэлт мэдээллийг авахдаа доорх хаягаар холбогдоно уу.
Soyombo_alt2000@yahoo.com, утас: 96616500
Хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулагч: Дээд Боловсрол Судлалын Монголын
Нийгэмлэг
Хамтран зохион байгуулагч : Боловсрол Шинжлэх Ухааны Яам,
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль