link

Польш, Унгар, Румын, Болгар, Куба улсад бакалавр, магистрант, докторант суралцуулна
2013-04-09 01:09 Админ
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2013-2014 оны хичээлийн жилд·      Бүгд Найрамдах Польш Улсад 20 оюутан (нанотехнологи-2, биотехнологи-2, байгаль орчны нөхөн сэргээлт-2, уул уурхай-4, эрчим хүч-2, барилга-2, зам  тээвэр-2, урлагийн бүтээл сэргээн засварлалт-2, хууль-2), мөн 3 докторант (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр); 
  • Бүгд Найрамдах Унгар Улсaд А категориор 2 оюутан (анагаах ухаан-1, нанотехнологи-1), Б категориор 3 оюутан (биотехнологи-1, хими технологи-1, эм зүй-1), мөн 1 докторант (БНУУ-д их, дээд сургууль онцсайн дүнтэй төгссөн байх),  2 мэргэжил дээшлүүлэгч (БНУУ-д их, дээд сургууль төгссөн байх);
  • Бүгд Найрамдах Румын Улсад 2 оюутан (анагаах ухаан-1, мебель, модон эдлэл-1), 2 магистрант (эрчим хүч);
  • Бүгд Найрамдах Болгар Улсад 1 оюутан (хими технологи), 1 докторант (мэргэжил хязгаарлахгүй); 
  • Бүгд Найрамдах Куба Улсад 1 оюутан (анагаах ухаан)-ыг тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна. 
 
Тавигдах шаардлага, бүртгэл 
Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгчид нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Бүртгэлийг их, дээд сургууль  хариуцан  хийнэ.  Их сургууль  нэг хуваарь  дээр 6 хүртэл,  дээд сургууль,  коллеж 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтанд орох оюутны нэрсийг сургуулийн захирлын албан бичгээр оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалт
Бакалавр, магистрын сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт, англи хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байх ба шалгалтын тестээр авна. Мэргэжлийн шалгалт нь суралцах мэргэжлээс хамаарч математик буюу химийн шалгалт байна.  



 Мэргэжлийн чиглэл

Шалгалт

1

Нанотехнологи, Байгаль орчны нөхөн сэргээлт, Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Мебель, модон эдлэл, Хууль,   

Математик

2

Анагаах ухаан, Эм зүй, Биотехнологи, Хими технологи

Хими

 
Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал тухайн үед нь шалгалт авах нэмэлт байр гаргана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй.

Бүртгэл   2013 оны 4 дугаар сарын 18-нийг хүртэл явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг ...
http://www.meds.gov.mn/Schengen20132014

  • Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт;
  • Шалгалтын хураамж 5000 төгрөг.

ЖИЧ: Бүртгүүлэхээр ирэх бакалаврын оюутнууд дээр дурьдсан баримт бичгийг бүрдүүлж ГХХАГ-ын 1- 218 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

Утас: 329081


Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар

Affiliated schools