link
Дэлхийн эдийн засаг, бизнесийн сургуулиудын "Eduniversal" холбооноос Өмнөд Африкийн Cape Town хотод 2009 оны 10 р сарын 25-28 ны өдрүүдэд зохион байгуулсан Эдийн засаг, бизнесийн дээд сургуулиудын 2-р чуулга уулзалтанд ШУТИС-ийн КтМС-ийн захирал Б.Очирбат, Эдийн засаг, менежментийн салбарын эрхлэгч профессор Г.Батхүрэл нар оролцоод ирлээ. Уг чуулга уулзалтаар ШУТИС-ийн Компьютерийн Техник, Менежментийн сургуулийг 2009 оны Эдийн засаг, бизнесийн Дэлхийн шилдэг 1000 сургуулийн нэгээр дахин шалгаруулж, V зэрэглэлийн шилдэг сургуулийн диплом шагналаар шагнасан байна. Захирал Б.Очирбат, проф Г.Батхүрэл нар дэлхийн шилдэг сургуулиудын олон захирлуудтай ганцаарчилсан уулзалт хийж, харилцан туршлага солилцсоны дээр Өмнөд Африкийн Cape Town хотын их сургууль, "Stellenbosch Business School" зэрэг их сургуулиуд дээр зочилж, танилцсаны зэрэгцэээ "MANCOSA" менежментийн коллежтой "Бизнесийн удирдлагын магистрантур " (МВА) -ыг бэлтгэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар уулзалт ярилцлага хийсэн байна.


Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project