link
Тус хүрээлэнгийн дэргэдэх барилгын мэргэжлийн чадавхийн төв 2008 оны 1-р сараас эхлэн Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй "Хөдөлмөр эрхлээгүй залуучууд, насанд хүрэгчдийн мэргэжлийн албан бус сургалт" төсөлд хамрагдан "Дээвэрчин" болон "Хуурай хийц угсрагч" мэргэжлээр анхан шатны мэдлэг, ур чадвар олгох "Жишиг төв" болох хүрээнд 30 сая төгрөгийн сургалтын тоног төхөрөөмж, багаж хэрэгслийн туслалцаа авав.
Энэхүү хөрөнгө оруулалтыг барилгын мужаан, дээвэрчин, хуурай хийцийн мэргэжлийг шинээр олгох, давтан сургах болон мэргэжлийн ур чадварын шалгалт авах үйл ажиллагааг иж бүрнээр нь зохион явуулах, тус хүрээлэнгийн дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтанд ашиглах зорилготойгоор онол, дадлагын анги танхимыг тохижуулан, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинээр боловсруулан, багш ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд зориулав.
Мөн түүнчлэн 2009 оны 11-р сарын 7-нд БСШУ-ны сайд Ё. Отгонбаяр, яамны газрын дарга нартай хүрэлцэн ирж тус хүрээлэн дээр хэрэгжүүлж буй "Канадын модон каркасан барилгын технологийг нэвтрүүлэх" төслийн үйл ажиллагаатай танилцаж, модон каркасан загвар байшинд зочлов.

Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project