link

ШУТИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн сурагчдад хийх эрүүл мэндийн үзлэгийн удирдамж
2013-03-13 21:24 Админ

Зорилго: Шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийн хяналт, тандалтыг сайжруулах, шүд, амны хөндийн эрүүл мэндээ сурагчид өөрсдөө хянаж сайжруулах, эрүүл зан үйл төлөвшихөд дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлэх, нийгэм, хамт олонд тулгуурласан амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх замаар сурагчдын дунд шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад энэхүү үзлэгийн зорилго оршино.

Зорилт: Зорилгод хүрэхийн тулд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

Зорилт нэг. Шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, хянах үйл ажиллагааг удирдан зохицуулах тогтвортой механизмыг бүрдүүлнэ.
Зорилт хоѐр. Амны хөндийн эрүүл мэндээ сурагчид өөрсдөө хянаж дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс сэргийлэх мэдлэг, дадалтай болоход дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлнэ
Зорилт гурав. Амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчнөөс сэргийлэх, хянах үйл ажиллагааг эрүүл мэндийн анхдагч шатлал (ШУТИС-ийн ЭМТ)-ын тусламж, үйлчилгээтэй уялдуулах, нийгэм, хамт олны дунд амны хөндийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг буй болгох чиглэлээр боловсронгуй болгоно.

Хамрах хүрээ: ШУТИС-ийн харьяа Математик, Хэлний боловсрол, Дизайны лицей сургуулийн сурагчид

Хугацаа: Математик- 2013оны 03сарын13наас 03сарын 15хүртэл
                Хэлний боловсрол- 2013оны 03сарын 18наас 03сарын 20хүртэл
                Дизайн- 2013оны 03сарын 21,22


Жич: Анги тус бүрийн ахлагч нар сургууль, анги, овог нэрсээ бичиж ирнэ үү!
Цагийн хуваарь 09-00цагаас 12-00 цаг хүртэл 14-00цагаас 17-00хүртэл!

 


ШУТИС-ийн Эрүүл Мэндийн Төв

Affiliated schools