link
ШУТИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг илтгэл шалгаруулах “Судалгаанд суурилсан сургалт” эрдэм шинжилгээний хурлыг Эрдэм шинжилгээний газар, Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөл, бүрэлдэхүүн сургууль, төвтэй хамтран 2012 оны 3 дугаар сарын 4-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулан явуулна.
Магистрант, докторантын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, олон нийтэд таниулах, шинэ бүтээл туурвих, зохион бүтээх авъяас чадварыг дэмжих, магистрантур, докторантурын сургалтын залгамж холбоог бий болгох, залуу судлаачид үзэл бодлоо солилцох, туршлагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, улмаар профессорын багуудыг төгсөлтийн дараах эрдэм шинжилгээ, судалгааны ажилд чиглүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой.