link

“ЦЭЦЭЭГҮН-2013” ЯВГАН АЯЛАЛ
2013-03-07 18:51 Админ

“Монголын геологи, хайгуул 2013” чуулга уулзалтын нэрэмжит явган аялал 2013 оны 3 сарын 23-нд  Богд уулын Цэцээ-гүний чиглэлд явах тул оюутан, багш нарыг өргөн оролцохыг урьж байна. Аяллын үеэр оргил булаалдах уралдаанд эрэгтэй 4, эмэгтэй 2 хүнтэй бүрэлдэхүүнтэй  баг оролцно.

Тэргүүн, дэд, гутгаар байруудад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал олгоно.

Мэдүүлэг, мэдээллийг 2013 оны 3-р сарын 18-наас 21-ны хооронд ШУТИС  Төв байр 1-231 (Чулуунцэцэг)-д авна.

Зохион байгуулагч Геологи, Газрын Тосны Сургууль.  проф.Д.Чулуун

 

Аялагчдын анхааралд

  • Анги, хэсгээрээ унаа ( автобус, микроавтобус) захиалж, 3 сарын 23-ны өдрийн 9 00 цагт сургуулиас хөдөлж, 10 цагт Саран хадны (Төр хурах) амралтанд  цуглан нээлт хийнэ.
  • Хувийн унаагаар явах хүмүүс дурьдсан цагт бэлэн байхыг анхааруулж байна.

 

 

Affiliated schools