link

Монгол улсын Ардын багш, академич Ч.Авдайгийн нэрэмжит “Эрдмийн баяр”-ын хүрээнд зохион байгуулагдах Эрдэм Шинжилгээний Хурлын удирдамж
2013-03-01 17:42 Админ

Зорилго

Их дээд сургуулийн инженер техник, технологийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг практикт хүргэхэд уралдааны зорилго оршино.

Эрдэм шинжилгээний өгүүллийн чиглэл

  • Хүнсний технологи,
  • Хөнгөн үйлдвэрийн технологи,
  • Машин үйлдвэрлэл, тоног төхөөрөмж зохион бүтээлт,
  • Судалгаа  шинжилгээний ажлын арга зүй,
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн механикжуулалтын

орчин үеийн онол, практикийн шинэ чиг хандлага, арга хэлбэр, туршлага, үр дүнгийн асуудлыг хөндсөн байна.

 Эрдэм шинжилгэний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

  • ШУТИС-ийн ЭШ-ний илтгэл бичих зааварын дагуу боловсруулсан байна.
    • Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага

а. Илтгэлийн нэр

б. Илтгэлийн хураангуй

в. Түлхүүр үг

г. Илтгэлийн оршил

д. Илтгэлийн үндсэн хэсэг

е. Дүгнэлт

ё. Ишлэл татсан ном, зохиолын нэрс

Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах

  • Өгүүллийг 2013 оны 3 дугаар сарын 18-ны дотор ШУТИС-ийн Математикийн Сургууль, Техникийн механикийн салбарын 1-р байрны 417 тоот өрөөнд ахлах багш П.Өлзийсайхан /99089677/, ulziisaikhan_p@yahoo.com хаягаар хүлээн авна
  • Эрдэм шинжилгээний өгүүллүүдээр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг эмхтгэн гаргана.

 Зохион байгуулах комисс

Affiliated schools