link
ШУТИС, ХБНГУ-н Кемниц хотын Технологийн Их Сургуулиудын 2010 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2010 оноос эхлэн жил бүрийн зун хоёр орны судлаач багш, оюутнуудын хамтарсан Зуны семинарыг тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ. Уламжлалт энэ семинарт өнгөрсөн 2012 онд ОХУ болон Хятад улсын эрдэмтэд уригдан оролцсон нь энэ семинарын чанар, ач холбогдол нэмэгдэж байгааг илтгэж байна.
2013 оны зуны семинар 7-р сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа тул семинарт оролцох, илтгэл хэлэлцүүлэх сонирхолтой хүмүүс uranchimeg.tudevdagva@informatik.tu-chemnitz.de хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Тодорхой судалгааны чиглэлтэй, судалгааны ажлаа бусад судлаач, профессоруудад таниулан хэлэлцүүлэх, германы байгууллага, их дээд сургуулиудын профессоруудтай танилцах, туршлага судлах зорилготой, семинар дээр хэлэлцүүлэх илтгэлийн сэдэв нь семинарын сэдэвтэй тохирч байгаа их дээд сургуульд ажилладаг болон эрдэм судалгааны ажил хийдэг хувь хүн, байгууллага энэхүү зуны семинарт оролцох боломжтой. Зөвхөн семинарын өдрүүдийн зардалыг ерөнхий зохион байгуулагч хариуцдаг, бусад зардалыг оролцогч өөрөө хариуцдаг болохыг анхааруулъя.
Семинарын сэдэв: “Цахим сургалт, автомат систем, автомашины програмчлал, үнэлгээний онол, цахим сургалтын үнэлгээ”
Үргэлжлэх хугацаа: 4-н долоо хоног
Байршил: ХБНГУ-н Кемницын Технологийн Их Сургууль
Семинарын ерөнхий зохион байгуулагч:
ХБНГУ-н Кемницын Технологийн Их Сургууль
Хамтран зохион байгуулагч:
ШУТИС-н Эрчим Хүчний Инженерийн Сургууль
ОХУ-н Новосибирискийн Техникийн Их Сургууль