link

Их, дээд сургуулийн багш, ажилтан, боловсрол судлаач нарын анхааралд
2013-02-21 18:17 Админ

“Их, дээд сургуулийн лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгож, үр дүнг дээшлүүлэх  асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлгийн зорилго:

Сургалтын үр дүн, чанарыг дээшлүүлэх  гол нөхцлийн нэг нь их, дээд сургуулийн сургалтын уламжлалт үндсэн хэлбэрүүдийн арга-технологийг сургалтын практик, нийгэм, соёлын хөгжил дэвшил, түүний эрэлт шаардлагатай уялдуулан байнга боловсронгуй болгож байх асуудал юм. ДБСМН-ээс үйл ажиллагааныхаа зорилгын хүрээнд “Их,дээд сургуулийн лекц”, “ Их, дээд сургуулийн семинар, лабораторийн хичээл”, “ Оюутны сургалт- үйлдвэрлэлийн дадлага”, “ Оюутны сурах үйлийг үнэлэх” гэх мэт сэдвээр цуврал нээлттэй хэлэлцүүлгэ явуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлгийн зорилго нь манай орны их, дээд сургуулийн  сургалтын практикт гарсан ололт, туршлагыг нэгтгэн дүгнэж, нийтийн хүртээл болгоход туслах, тулгарч байгаа саад бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхэд багш, судлаачид, сургалтын байгууллагын ажилтан нарын санал дүгнэлтийг илэрхийлэхэд оршино.

Анхны хэлэлцүүлгийг дээр дурдсан сэдвээр 2013 оны 3-р сарын 30-нд  явуулна. Дараагийн хэлэлцүүлгүүдийг энэ оны 4, 5-р сард зохион явуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлгэ бүрээс зөвлөмж гаргаж, илтгэл хэлэлцүүлгийн материалаар эмхэтгэл хэвлүүлнэ.Эдгээр хэлэлцүүлгийн үр  дүнтэй уялдуулан 2013 оны 10-р сард” МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛ: ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИИДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт онол-практикийн бага хурлыг БШУЯамтай хамтран зохион байгуулах юм.

“Их, дээд сургуулийн лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгож, үр дүнг дээшлүүлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн хамрах хүрээ:

  • лекцийн хичээлд тавигдах шаардлага, онцлог;
  • лекцийн хичээлийн үр дүнгийн шалгуур, лекцийг үнэлж дүгнэх аргазүй;
  • лекцэнд оюутныг идэхижүүлэх арга замууд; 
  • лекцийн хичээл явуулдаг хувийн арга барил, туршлага,түүний үр дүн;
  • лекцийн хичээлд цахим технологи, зайн сургалтын хэлбэрийг ашиглах боломж;
  • лекцийн хичээлийн сул ба давуу тал;
  • лекцийн хичээл явуулдаг оновчтой арга барил, туршлагын судалгаа;
  • гадаад орны их, дээд сургуульд лекцийн хичээл явуулдаг үр дүнтэй арга барилын талаархи мэдээлэл

г.м болон хэлэлцүүлгийн сэдэвтэй холбоотой өөр асуудал байж болно.  

Анхны хэлэлцүүлэгт илтгэл тавьж оролцох хүмүүсийн илтгэлийн нэрийг 2013 оны 3- сарын 10-ны дотор хүлээж авах ба илтгэлийн хэвлэлийн эхийг “3-р сарын 20-ны дотор авна. Хэвлэлийн эх бэлтгэхтэй холбогдсон зааврыг жич өгнө.

Холбоо барих хаяг:  soyombo_alt2000@yahoo.com,   утас: 96616500

Affiliated schools