link

Эрдмийн зэрэг хамгаална
2013-01-02 17:08 Админ
ШУТИС-ийн МХТС-ийн докторант Т. Лхагвасүрэн "Дохиоллын сүлжээний чанарыг үнэлэх аргачлал боловсруулах нь" сэдвээр, КТМС-ийн докторант А. Хүдэр "Өгүүлбэр дэх үгийн аймгийг Марковын гинжээр тодорхойлох компьютерийн загвар боловсруулах нь" сэдвээр эрдмийн зэрэг хамгаална. Мэдээлэл, Холбоо, Электроникийн чиглэлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2013 оны 1 сарын 7-ны өдрийн 14.00 цагт ШУТИС-ын төв байрны 203 тоот /Эрдмийн зөвлөлийн/ өрөөнд болно. Эрдмийн зэрэг горилж бичсэн бүтээл болон түүний хураангуйтай Шинжлэх ухаан технологийн төв номын санд танилцаж болно.
 
Мэдээлэл, Холбоо, Электроникийн  докторын
зэрэг хамгаалуулах зөвлөл

 

Affiliated schools