link

ШУТИС-ийн багш, ажилчдын 180 айлын орон сууцны квотод хамрагдсан багш нарын анхааралд:
2012-12-11 17:46 Админ

ШУТИС-ийн багш, ажилчдын 180 айлын орон сууцны квотод хамрагдсан багш нарын байрны хаалганы дугаарыг сонгох болон барилгын компанитай гэрээ байгуулах ажиллагаа 2012 оны 12 сарын 15-ны өдөр Хичээлийн I байрны Эрдмийн зөвлөлийн 203 тоот өрөөнд явагдана.

Сонголтонд оролцогч нь байрны нийт төлбөрийн 15 хувийг зөвхөн “ШУТИС-ийн багш, ажилчдын 180 айлын орон сууцны барилгын Ашиглалтын өмнөх захиргаа”-ны байгууллагын харилцах данснуудад шилжүүлж хийсэн тохиолдолд сонголт хийхийг зөвшөөрнө. (Голомт банкны 1170003246, Улаанбаатар банкны 2611180177). Хэрэв хувийн харилцах болон хадгаламжийн дансанд мөнгөө байршуулсан байвал  сонголт хийлгэх боломжгүй бөгөөд барилгын компаний зүгээс гэрээ байгуулахгүй болно.

Сонголт хийх дараалал:

  • 10-аас 12 цагт: АӨЗ болон ШУТИС-д 20 болон түүнээс дээш жил ажилласан багш ажилтан байрны сонголтыг хийнэ.
  • 13 цагаас: ШУТИС-д 20 хүртэлх жил ажилласан багш ажилтан нар цагийн хуваарь болон нэрсийн жагсаалтын дагуу сугалаанд оролцоно.
  • Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд сугалах эрх дараагийн хүнд шилжинэ.

ШУТИС-ийн багш, ажилчдын 180 айлын орон сууцны барилгын Ашиглалтын өмнөх захиргаа

Affiliated schools