link

Стиль имижийн сургалт
2012-12-01 00:55 Админ

Өөрийнхөө стиль имиж, гадаад үзэмжийг өөрчилж, бусдын өмнө итгэл дүүрэн алхахыг хүссэн оюутан залуус та бүхнийг энэхүү сургалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Лекцэнд:

 

Д.Мөнхбаатар

“Стилетто” Стилист Студийн имижийн зөвлөх

Имижийн зөвлөх (АНУ-ын бакалавр)

Хувийн хөгжлийн зөвлөх (Их Британи улсад мэргэшсэн)

Ц.Саруулжаргал

“Стилетто” Стилист Студийн стилийн зөвлөх, мэйкап артист

Хувцасны дизайнер, зураач (Монгол улсын бакалавр)

Урлаг судлаач, гоо зүйч (БНХАУ-ын магистр) нар болон бусад мэргэжлийн стилист, гоо сайханчид оролцоно.

Лекц 1 /Эрчүүдийн цаг/

2012 оны 12-р сарын 9-нд

1100 – 1330 цагийн хооронд

Ажил хэрэгч имиж ба хувцасны соёл

  • Ажил хэрэгч имиж ба сэтгэгдэл төрүүлэх стратеги
  • Биеийн галбирын тухай ойлголт, хувцасны хэмжээг зөв тодорхойлох
  • Өнгөний зохицол, өнгөний сэтгэл зүйн нөлөөлөл
  • Үндсэн болон туслах аксесуар /гутал, цүнх, тэлээ, цаг, зангиа гэх мэт/
  • Албан ёсны хувцаслалтын стандарт, аюулгүй имиж
  • Эрэгтэй хувцаслалтын нийтлэг гардаг алдаанууд
  • Нэрийн хуудас хэрэглэх, танилцах соёл

Лекц 2 /Эмэгтэйчүүдийн цаг/

2012 оны 12-р сарын 9-нд

1400 – 1630 цагийн хооронд

Хувцаслалтын имиж ба нүүр будалт

  • Хувь хүний гадаад дотоод имиж, сэтгэгдэл төрүүлэх стратеги
  • Биеийн галбирын тухай ойлголт, хувцасны хэмжээг зөв тодорхойлох
  • Өнгөний зохицол, өнгөний сэтгэл зүйн нөлөөлөл
  • Үндсэн болон туслах аксесуар /гутал, цүнх, гоёл чимэглэл гэх мэт/
  • Онцгой арга хэмжээ, баяр ёслолын хувцаслалт
  • Эмэгтэй хувцаслалтын нийтлэг гардаг алдаанууд
  • Энгийн болон гоёлын нүүр будалт

Зохион байгуулагч: ШУТИС-ийн Оюутны Холбооны Хүний Нөөц, Менежментийн Алба; “Styletto” stylist studio

TAX: Оюутан-2000 төг

Бусад-10000 төг

Affiliated schools