link
ШУТИС байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохиогдож буй
"Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй, аюулгүй байдал" сэдэвт семинар
"Сургуулийн хоол үйлдвэрэл, үйлчилгээний эрүүл ахуй, аюулгүй байдал" сэдэвт семинарыг 2009 оны 9 сарын 19- ний өдөр нийслэлийн төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн эмч, цайны газар түрээслэгч, тогооч зэрэг 180 хүнийг хамруулан зохион байгуулав.
Энэхүү сургалт семинарыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 50 жилийн ойг тохиолдуулан Хүнс-Биотехнологийн сургууль, тус сургуулийн харьяа Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв, Нийслэлийн Боловсролын газар хамтран Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын санхүүжилтээр зохион байгууллаа.
Монгол улсад бага, дунд шатны сургуулийн хүүхдийн хоолëолтын асуудлыг зохистойгоор шийдвэрлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний талаар хэлэлцэв.

The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION