ШУТИС-ийн Е-Нээлттэй сургуулийн мэдээллийн технологи, програм хангамжийн багт Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалал хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна. Доорхи шаардлагыг хангасан, шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүсийг 2011 оны 05-р дугаар сарын 18-20-ны өдрүүдэд хичээлийн төв байрны 216 тоот өрөөнд бүртгэнэ.
a. Бүртгүүлэхэд тавигдах шаардлага.
- Мэдээллийн технологийн чиглэлээр 2-аас доошгүй жил ажилласан байх.
- Бакалаврын дипломын голч үнэлгээ 3.0-оос доошгүй байх.
- ШУТИС, МУИС төгссөн байх.
- Англи хэлний уншиж ойлгох чадвартай байх
b. Мэргэжлийн хувьд тавигдах шаардлага.
- Мэдээллийн аюулгүй байдал болон мэдээллийн нууцлал, хамгааллын үндсэн аргачлалуудын мэдлэгтэй
- Мэдээллийг нууцлах кодлох, аюулгүйн байдлын үүднээс зохион байгуулах чадвартай байх( програмчлал)
- Сүлжээний протоколиудын талаар мэдлэгтэй байх, тэдгээрийг ашиглаж чадвартай байх
- Сервэр зохион байгуулах чадвартай
- MS VisualStudio .Net, MS-SQL-ийн мэдлэгтэй бол илүү сайн
Дараах зүйлүүдийн тодорхой мэдлэг, чадвартай бол давуу. Үүнд:
- Visual .Net C# эсвэл Visual .Net VB 2-ын аль нэгийг мэдлэгтэй, аspx технолги болон апликэйшн програм бичих чадвар.
- MVC технологийн талаар мэдлэгтэй,веб бичиж чадвар
- Сүүлийн үеийн технологиудыг бие даан судлан, хэрэгжүүлэх чадвар
- MS-SQL, MySQL баазуудын мэдлэг
- MS-SQL баазаас Replication Server, Trigger, Stored Procedure, Query мэдлэг
- LINQ болон ADO.NET-ийн талаар мэдлэг, хэрэгжүүлэх чадвар
- Параллель сервер зохион байгуулах чадвар
- FreeBSD болон Windows дээр веб болон бааз сервер зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах чадвар
- Серверийн хувьд ачааллыг хувиарлах блансар зохион байгуулах чадвар
- Хакерын үндсэн аргуудаас хамгаалах мэдлэг,чадвар
Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /зааврын дагуу бүрэн бөглөсөн, зурагтай/
2. Бакалаврын зэргийн диплом /эхээрээ/, тэдгээрийн нотариатаар батлуулсан хуулбарын хамт
3. Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
4. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь
5. Товч намтар /3-н үеийн/
6. Шалгалтын хураамж
Шалгаруулах ажлын хэсэг холбогдох журмын дагуу 2011 оны 05-р дугаар сарын 23-25-ны өдрүүдэд бүртгүүлсэн хүмүүстэй ярилцлага хийж, мэргэжлийн шалгалт авна.
Харилцах утас: 314029, 324600
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар.
Е-Нээлттэй Сургууль.