link

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ILWOO САНГИЙН ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА
2011-04-12 07:03 Админ

Монгол Улс, Бүгд Найрамдах Найрамдах Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2011/2012 оны хичээлийн жилд Байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 бакалавр оюутан, 3 магистрант, Бизнес, эдийн засгийн чиглэлээр 1 бакалавр оюутан, 1 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээртэй өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн хүнийг энэ сонгон шалгаруулалтанд оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Сонгон шалгаруулалтанд англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй Монгол Улсын иргэд оролцох боломжтой бөгөөд

·      бакалаврын оюутан нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа, 2011 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош насны,

·      магистрант нь суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу энэ 2011 оны хавар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) 2010 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны байна.

Бакалаврын бүртгэлийг их, дээд сургууль  хариуцан  хийж, сургуулийн захирлын албан бичгээр шалгалтанд орох оюутны нэрсийг бүрдүүлсэн материал, шалгалтын хураамжийн хамт 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлнэ.

Бүртгүүлэхэд шаардлагатай бүрдүүлэх материал:

Бакалавр оюутан:   

Магистрант:   

  1. Анкет/Application form*
  2. Товч танилцуулга/Self introduction essay*
  3. Тангарагийн бичиг/Pledge*
  4. Бүрдүүлэх материалын жагсаалт/Checklist*
  5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт
 
 
 
 

6.  Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт

6.  Төгсөх ангийн оюутан нь их, дээд сургууль, коллежид суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт

  1. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт

8.  Хэрвээ англи эсвэл солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн бол баримтын эх хувь /2008 оны 4 дүгээр сарын 15-наас хойш олгогдсон/

9.  Сүүлийн нэг жилийн дотор авахуулсан 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг

10. Хураамж 5000 төгрөг

10. Хураамж 10000 төгрөг

 

  1. 11. Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын      нотариатаар баталгаажуулсан хуулбар; албан ёсны орчуулга


Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон бол бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математик/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна.

Бичгийн шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд 2010 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалтгалтын дүнг 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Бичгийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчдыг ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлнэ. ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрс болон ярилцлагын байр, цагийн хуваарийг 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Ярилцлагыг 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ.

Хэлний бэлтгэл сургалт:

Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2011 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2012 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:

Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа бакалавр оюутнуудад 4 жил, магистр оюутнуудад 2 жил байна.

Суралцагчдын үүрэг:

Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалд *-оор тэмдэглэсэн маягт, загваруудыг хавсралтаас /ЭНД ДАРНА УУ/ авна уу.


Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар

 

Affiliated schools