link
Монгол улсын засгийн газраас vндэсний vйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдvvлэх зорилтын хvрээнд экспортын баримжаатай vйлдвэрvvд, тvvний дотор оёдол, сvлжмэлийн жижиг дунд vйлдвэрvvд, хувцас захиалгын vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэгчдийг дэмжих vндсэн зорилгын дор Vйлдвэр Худалдааны Яам, ШУТИС-ийн Vйлдвэрлэлийн Технологи, Дизайны Сургууль, Хувцас Судлалын Төв хамтран 2007 оны 04 сарын 17-д онол, практикийн бага хурал зохион байгууллаа.
Хуралд Оёмол бvтээгдэхvvн vйлдвэрлэгчдийн холбоо, Захиалга хувцас vйлдвэрлэгчдийн холбоо, Хоршоологчдын холбооны гишvvн байгууллагууд оролцсноос гадна оёдол, сvлжмэлийн жижиг дунд vйлдвэрлэл эрхлэгчид, “Сvлжээ”, “Ажлын хувцас”, ”Ээрмэл” зэрэг компаниуд болон УМХГ, НМХГ, Сангийн яам зэрэг төрийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Хурлаар Оёдол, сvлжмэлийн жижиг дунд vйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, Европын холбооны улсад бvтээгдэхvvн экспортлох боломж, тvvний хэрэгжилт, vйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд, мэргэжилтэн бэлтгэж байгаа байдал, vйлдвэрийн чанарын асуудлууд зэрэг сэдвvvдээр илтгэлvvдийг хэлэлцvvллээ.
Хурлын vеэр “Хувцас Судлалын Төвийн мэдээлэл” ¹ 5 хэвлэгдэж тараагдлаа.
Хурлаас Засгийн газар, VХЯ, vйлдвэрлэл эрхлэгчдэд хандсан уриалга, зөвлөмж гарлаа.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship