link

Олон улсын уул уурхайн техник технологийн номын vзэсгэлэн Монголд анх удаа зохион явагдлаа.
2007-04-17 01:21 Админ

ШУТИС-ийн Төвлөрсөн номын сан, УУИС, ОХУ-ын “Мир горной книги” хэвлэлийн газартай хамтран энэ сарын 09-11-нд олон улсын уул уурхайн техник технологийн номын vзэсгэлэнг  зохион явууллаа. Монголд анх удаа зохиогдож буй уг vзэсгэлэнд ШУТИС, Уул уурхайн хvрээлэн, Уул уурхайн ассоциация, Золотой восток уул уурхайн vйлдвэр, ОХУ-ын элчингийн төлөөлөл, Цагаан шонхор холдинг, Эрдэнэт УБV, ШУТИС-ын Хэвлэлийн vйлдвэр сургалтын төв Монголын хэвлэлийн газрууд, Хэвлэл мэдээллийн ажилтнууд гэх мэт  250 гаруй ирцийг  хамарсан улсын хэмжээний томоохон номын vзэсгэлэн болж өнгөрлөө.
Vзэсгэлэнгийн зорилго нь: ШУТИС-ийн Төвлөрсөн номын сан, ОХУ-ын “Мир горной книги” хэвлэлийн газартай хамтран ажиллах гэрээг хэрэгжvvлэх хvрээнд Уул уурхайн чиглэлээр хэвлэгдсэн хамгийн сvvлийн vеийн ном хэвлэлтэй танилцах, мэдээлэл авах боломжийг нээж өгсөн явдал юм.
Vзэсгэлэнгийн vеэр хэвлэлийн бага хурал, тодорхой сэдвvvдээр дугуй ширээний ярилцлага, профессор багш нарын эрдэм шинжилгээний хурал зохион явагдлаа.
Vэсгэлэнтэй холбоотой сэдвvvдээр доорхи хэвлэл мэдээллээр ярилцлага гарсан.   
- ШУТИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны проректор Т.Батбаяр: Боловсролын салбар дахь гадаад харилцаа хамтын ажиллагаа маань өргөжиж байна. “Өдрийн сонин” 2007.04.09 ¹081
- ШУТИС-ийн Төвлөрсөн номын сангийн захирал Ч.Гульнар: Уул уурхайн салбарынханд “талх” мэт чухал номуудыг анх удаа дэлгэх нь “Зууны мэдээ” 2007.04.05.¹82
- ШУТИС-ийн УУИС-ийн захирал Л.Пvрэв: Уул уурхайн чухал хэрэгцээтэй номыг бэлэглэнэ гэдэг оюуны том хөрөнгө оруулалт  “Ардын эрх”  2007.04.05 ¹68
- ОХУ-ын “Мир горной книги” хэвлэлийн газрын захирал Гитис Л.Х.: Заставить людей думать может только книга “Новости монголии” 2007.04.13 ¹15
- Манай эрдэмтэд шинэ ном хараад хужирссан мал шиг л байна “Өнөөдөр” 2007.04.10 ¹083 дугааруудад гарсан
- Уул уурхайн номын vзэсгэлэн нээгдлээ “Эрдэс баялгийн мэдээ” 2007.04 сар ¹07

ШУТИС-ийн Төвлөрсөн номын сангийн дэргэд “Мир горной книги” хэвлэлийн газар салбараа нээж, уул уурхайн техник технологийн номын захиалгыг авч байх,  “Горная книга” ассоциацын журмын дагуу Төвлөрсөн номын санг хөгжvvлэхэд дэмжлэг vзvvлэхээ албан ёсоор мэдэгдсэн болно.

Зургийн цомог

      
     
     
     

Төвлөрсөн номын сан

Affiliated schools