link

“Хаврын гоёл- Дизайн сургалт 2008” наадам
2008-05-15 20:43 Админ

“Хаврын гоёл- Дизайн сургалт 2008” наадам 2008 оны 05 сарын 02-10 ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Тус наадамд дизайны чиглэлээр сургалт явуулдаг нийт 10 сургуулийн багш, оюутнууд оролцлов. Манай Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн оюутнууд хувцасны 34 коллекц‎и, үйлдвэрлэлийн дизайны 5 төсөл, график дизайны 3 ажил, багш оюутны эрдэм шинжилгээний илтгэлүүдээр шалгаруулалтанд оров.

“Хаврын гоёл- Дизайн сургалт 2008” наадмаас

1.        Гоёлын загвараар тэргүүн байрын шагналыг багш П.Болормаа, дэд.проф Ө.Баянтуул нарын удирдсан Хувцасны дизайны 2-р курсын оюутнуудын “Madame X” хамтлагийн “Мөнгөн зууны бүсгүйчүүд” коллекци,

2.        Гоёлын загвараар тусгай байрын шагналыг ахлах багш Ц.Байгалмаа, дэд.проф Ө.Баянтуул нарын удирдсан Хувцасны дизайны 4-р курсын оюутан Д.Хонгорзулын “Сондор” коллекци,

3.        Интерьер дизайны шилдэг бүтээлийн шагналыг ахлах багш Н.Буянбадрах, багш К.Жанбота нарын удирдсан Үйлдвэрлэлийн дизайны 3 -р курсын оюутнуудын “Flair Club” -ийн “Эрдмийн жигүүр” төсөл,

4.        График дизайны шилдэг бүтээлийн шагналыг багш Г.Эрдэнэбилэг, Б.Мэндсайхан нарын удирдсан Компьютер график дизайны 2, 3, 4 курсын оюутнуудын “Whizz Club” -ийн “Айдас” хүүхэлдэйн кино,  

Эрдэм шинжилгээний хурлаас:

1.       ХССалбарын ахлах багш Л.Ишдорж “ Монгол үндэсний хувцасны дизайны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох асуудалд” илтгэлээрээ тусгай байр,

2.  ХССалбарын АШЗЗБүтээлтийн 4-р курсын оюутан С.Амарсайхан, Б.Баярцэнгэл нар “ Үндэсний хээ угалзыг гутал цүнхний загварт тусгах нь” илтгэлээрээ тусгай байр тус тус хүртл‎ээ.

Хэвлэл мэдээллийн алба /С.Сосор / 

Affiliated schools