link
ШУТИС, Математикийн Сургуулийн харъяа
математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн
11а ангийн сурагч М. Нямаа орос хэлний улсын олимпиадад тэргүүн байр эзэллээ.
2009.05.12
Сурагч Мэндсайхан овогтой Нямаа 2008-2009 оны хичээлийн жилд орос хэл, англи хэлний дүүрэг, хот, улсын олимпиадад амжилттай оролцож, СБД-ийн англи хэлний олимпиадад 4-р байр эзэлж хотын англи хэлний олимпиадад амжилттай оролцсон.Мөн орос хэлний олимпиадад дүүрэгт 4-р байр, хотод 2-р байр мөнгөн медаль , улсын орос хэлний олимпиадад тэргүүн байр эзэлж алтан медалиар энгэрээ мялааж , ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ОХУ-ын аль нэг их дээд сургуульд дуртай мэргэжлээрээ суралцах эрхээр шагнагдлаа.
М. Нямаа нь хамт олноо сурлагаараа тэргүүлж Эрдмийн баяраараа Хүүхдийн төлөө газрын "Авъяас" мөнгөн медалиар шагнагдсан юм.
М. Нямаадаа сургууль төгсөх болон Ерөнхий шалгалтандаа амжилттай дүн үзүүлж, сонгосон мэргэжлээрээ суралцаж, эх орондоо хүндтэй мэргэжилтэн болохыг математикийн сургуулийн хамт олноос хүсэж байна.
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION