link
2008-2009 оны хичээлийн жилд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд докторантурын сургалтад элсэлт авна. Элсvvлэх мэргэжлийн чиглэлийг сонирхсон хvмvvс ШУТИС-ийн web: http://www.must.edu.mn/ хаягаар болон Магистрантур, Докторантурын албанд биеэр ирж танилцаж болно. Элсэх хvсэлтэй хvмvvсийг 2008 оны 05 сарын 05-наас 05-р сарын 16-ны өдрvvдэд ШУТИС-ийн Төв байрны Магистрантур, Докторантурын Албаны 214 тоот өрөөнд бvртгэнэ. Элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний мэдлэгээр шалгалт авна.
Докторантурт элсэн суралцах хvсэлтэй хvмvvс дараахь материалыг бvрдvvлж ирнэ. Vvнд:
1. Иргэний vнэмлэхний баталгаажуулсан хуулбар
2. Магистрын дипломын баталгаажуулсан хуулбар
3. Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат
4. 2 хувь 3х4 харьцаатай цээж зураг
5. Бvртгэлийн хураамж
ШУТИС-ИЙН МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА
Манай хаяг: ШУТИС- Төв байр Магистрантур, докторантурын алба 214 тоот өрөө
утас: 322126 (1031) , Mobile:99112422, 99247798
e-mail: enkhtsatsralt@must.edu.mn, web: http://www.must.edu.mn/
otgonerdene@must.edu.mn
2008-2009 оны хичээлийн жилд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд дараах мэргэжлийн чиглэлээр докторантурын сургалтад элсэлт авна.
| № | Сургуулийн нэр | Чиглэл | Элсvvлэх хvний тоо |
| 1 | Барилгын инженер, архитектурын сургууль | Барилгын бүтээц эдлэлийн технологи | 1 |
| Архитектур | 2 | ||
| Автозамын барилга | 1 | ||
| Иргэний ба vйлдвэрийн барилга | 1 | ||
| Барилгын менежмент | 1 | ||
| Ус хангамж, ус цэвэрлэгээ | 1 | ||
| Усны барилга байгууламж | 1 | ||
| Халаалт агаар сэлгэлт | 1 | ||
| Сантехник | 1 | ||
| 2 | Эрчим хvч инженерийн сургууль | Цахилгаан систем, шугам сvлжээ | 2 |
| Электроник | 1 | ||
| Цахилгаан системийн автоматжуулалт | 1 | ||
| Дулааны цахилгаан станц | 2 | ||
| Дулаан хангамж | 1 | ||
| Дулааны процессийн автоматжуулалт | 1 | ||
| Сэргээгдэх эрчим хvч | 1 | ||
| Эрчим хvчний удирдлага | 1 | ||
| 3 | Хvмvvнлэгийн ухааны сургууль | Нийгмийн ажил | 4 |
| Соёл судлал | 2 | ||
| Философи | 2 | ||
| Улс төр | 2 | ||
| 4 | Vйлдвэрлэлийн технологи, Дизайны сургууль | Хөнгөн vйлдвэрийн машин тоног төхөөрөмж | 2 |
| Хөнгөн vйлдвэрийн автоматжуулалт | 2 | ||
| Хэвлэлийн технологи | 2 | ||
| Нэхмэлийн vйлдвэрлэлийн технологи | 2 | ||
| Оёмол бутээгдэхvvний технологи | 2 | ||
| Оёмол бутээгдэхvvний загвар зохион бvтээлт | 2 | ||
| Vйлдвэрлэлийн дизайн | 1 | ||
| Арьс ширэн бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн технологи | 1 | ||
| Мод боловсруулах vйлдвэрлэлийн технологи, модлог судлал | 1 | ||
| Ойн аж ахуй мод бэлтгэлийн технологи | 1 | ||
| Мод боловсруулах vйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж | 1 | ||
| 5 | Холбоо мэдээлэл, технологийн сургууль | Холбооны сүлжээ, холболтын технологи | 1 |
| Мэдээллийн технологи | 1 | ||
| Утасгүй холбоо | 1 | ||
| Мэдээлэл хэмжлийн электроник | 1 | ||
| Харилцаа холбооны менежмент | 1 | ||
| Шуудан холбоо | 1 | ||
| Мэдээллийн сүлжээ | 1 | ||
| Мэдээллийн системийн автоматжуулалт | 1 | ||
| Оптик холбоо | 1 | ||
| Телевизийн техник технологи | 1 | ||
| 6 | Механик инженерийн сургууль | Тээврийн менежмент, логистик | 4 |
| Тээврийн хэрэгсэл | 6 | ||
| Металлурги, Метал судлал, Метал боловсруулалт | 4 | ||
| Үйлдвэрлэлийн механикжуулалт | 2 | ||
| 7 | Хэлний боловсролын сургууль | Хэлшинжлэл | 5 |
| 8 | Геологи, Газрын Тосны сургууль | Монгол орны хөдөөгийн хvн ам, мал аж ахуйг усаар хангах оновчлох аргууд | 1 |
| Монгол орны геологи орчны өөрчлөлтийн нөхцөл, шалтгааны геоэкологийн судалгаа | 1 | ||
| Инженер геологи | 1 | ||
| Монгол орны магматизм, түүнтэй холбоотой хүдэржилт | 1 | ||
| Монгол орны ашигт малтмалын ордын судалгаа | 1 | ||
| Ашигт малтмалын ордын нөөцийн асуудал | 2 | ||
| Монгол улсад нvvрсний метан цуглуулах хуримтлуулах асуудал | 1 | ||
| Газрын тосны өрмийн технологийн горимын vзvvлэлтvvдийн оновчлол | 1 | ||
| Газрын тосны давхаргын гидродинамикийн судалгаа | 1 | ||
| Газрын тос, тvvний бvтээгдэхvvний хадгалалт тээвэрлэлтийн асуудал | 1 | ||
| Монгол орны Девоны радиолар | 1 | ||
| Хvдрийн ашигт малтмалын геофизикийн судалгааны оновчлол | 1 | ||
| 9 | Материалын технологийн сургууль | Хатуу биеийн физик,нано-материал судлал | 1 |
| Онолын физик-загварчлалын орчин vеийн асуудал | 1 | ||
| Агаар мандалын физик,экосистемийн тулгамдсан асуудалууд | 2 | ||
| Гэрлийн уур амьсгалын судалгаа | 1 | ||
| Эвдрэлийн механик ба vл эвдэх сорилын технологи | 1 | ||
| Гэрлийн уур амьсгалын технологи, хэрэглээ | 1 | ||
| Нефтийн хими - технологи | 1 | ||
| Хатуу биеийн хими-технологи | 1 | ||
| Нано-бvтцийн онол ба туршилтын судалгаа | 1 | ||
| Химийн анализын аргыг боловсонгуй болгох судалгаа | 1 | ||
| Нам температурын шаталттай керамик материалын судалгаа | 1 | ||
| 10 | Уул уурхайн инженерийн сургууль | Уул Уурхайн ашиглалтын технологи | 3 |
| Эрдэсийн боловсруулалтын технологи | 2 | ||
| Уурхайн машин тоног төхөөрөмж | 5 | ||
| Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж | 1 | ||
| Уурхайн менежмент | 2 | ||
| Маркшейдер | 1 | ||
| Геодези | 4 | ||
| Байгаль хамгаалал, экологи | 2 | ||
| 11 | Компъютер, техник менежментийн сургууль | Компьютерийн програм хангамж | 1 |
| Мэдээллийн систем | 1 | ||
| Компьютерийн техник хангамж | 1 | ||
| Санхүүгийн удирдлага | 2 | ||
| Хүний нөөцийн удирдлага | 1 | ||
| Маркетинг, үйлдвэрлэлийн удирдлага | 2 | ||
| 12 | Хvнс биотехнологийн сургууль | Хvнс vйлдвэрлэлийн технологи | 2 |
| Хvнсний микробиологи | 2 | ||
| Хvнсний биотехнологи | 2 | ||
| Хvнс vйлдвэрлэлийн машин аппарат | 2 | ||
| Хvнс vйлдвэрлэлийн эрvvл ахуй | 2 | ||
| Хvнсний vйлдвэрийн менежмент | 2 | ||
| Хоол зvй тэжээхvй ухаан | 2 | ||
| 13 | Математикийн сургууль | Математик заах арга зvй | 2 |
| Статистик, загварчлал | 1 | ||
| 14 | Дарханы технологийн сургууль | Барилгын материал эдлэл | 3 |
| 15 | Систем судалгааны төв | Систем судлалын онол | 4 |
| 16 | Олон улсын дээд боловсролын төв | Дээд боловсрлын удирдлага | 4 |
| НИЙТ | 147 | ||
2008-2009 оны хичээлийн жилийн докторантурын сургалтын хаврын
элсэлтийн шалгалтын хуваарь
| № | Шалгалт | Огноо | Цаг | Өрөө | Зохион байгуулагч |
| 1. | ОРОС ХЭЛ | V.19 | 11.00 | T-206 | МДА, ХБС |
| 2. | АНГЛИ ХЭЛ | V.20 | 11.00 | T-206 | МДА, ХБС |
| 3. | МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ | V.21 | 11.00 | | Бүрэлдэхүүн сургууль |
МАГИСТРАНТУР ДОКТОРАНТУРЫН АЛБА