link

Бизнесийн удирдлагын магистрын 1+1 хөтөлбөрийн хоёр дахь удаагийн төгсөлт боллоо
2014-07-09 01:32 Админ

ШУТИС болон Тайваний Үндэсний Нэгдсэн Их Сургуулийн (National United University) хамтарсан Бизнесийн удирдлагын магистрын 1+1 хөтөлбөрийн 2 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ 7 сарын 7-ны өдрийн 14.00 цагт ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо.

Төгсөлтийн арга хэмжээнд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Магистрантур доктрантурын албаны дарга Т.Энхцацрал, ҮТДС-ийн технологийн менежментийн багийн профессор Я.Оюунтунгалаг, профессор С.Төгс болон бусад багш, төгсөгчид оролцлоо.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус хөтөлбөрөөр нийт 32 оюутан амжилттай суралцан төгсөж хоёр  сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын дипломыг гардан авлаа. 2014-2015 оны хичээлийн жилийн намрын улиралд нийт 10 оюутан Тайваний сургуульд суралцахаар явна.  

Нийт төгсөгчид болон суралцагсаддаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний билиг ухаан хурц, оюуны мэлмий тунгалаг байг.

Хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэгч

Технологийн менежментийн профессорын баг.

Affiliated schools