link
Монголын Бетон Судлалын Холбоо, ШУТИС, Америкийн Бетоны Институт хамтран Бетон судлалын олон улсын эрдэм шинжилгээний XIII бага хурлыг 2014 оны 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд ШУТИС Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр “Өндөр үзүүлэлттэй бетон” сэдвийн дор амжилттай зохион байгуулав.
Барилга байгууламжууд эрчимтэй баригдаж байгаа өнөө үед барилгын материалын чанарын асуудалд онцгой анхаарал тавигдаж байгаа билээ. Уг хурлаар өндөр үзүүлэлттэй бетоныг үйлдвэрлэх дэвшилтэт технологи, түүнийг хэрхэн арчлах, өнөөгийн бетон судлалд гарч буй дэвшилтэт технологийн чиг хандлага, үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлын талаар эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгч нар илтгэл тавьж хэлэлцлээ.
Бетоны олон улсын хуралд АНУ-ын Бетоны Институтийг төлөөлж доктор профессор MR.Hansen, Luke Snell, Хятадын Синома судалгааны институтийн захирал доктор Sui Tongbo, Японы судлаач DinilPushpalal нар бетоны технологид гарч байгаа дэвшилтэт технологийн талаар илтгэл хэлэлцүүллээ. Мөн ШУА-ын академич Ж.Тэмүүжин бетоны үйлдвэрлэлд хэрэглэх ДЦС-ын үнсний талаарх стандартыг боловсруулж байгаа талаар, ШУТИС ДаТС-ийн доктор, профессор Ч.Дэндэвдоржийн өндөр зүүлэлттэй бетоныг гарган авах оновчтой найрлага, бетоны арчилгааны талаарх судалгаа нь практик ач холбогдол өндөртэй илтгэл байсныг дурьдах нь зүйтэй.
Энэ удаагийн хурал нь зөвхөн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдсан төдийгүй шинээр бэлтгэгдэж буй хойч үеийн мэргэжилтнүүд болох оюутнуудын дунд эрдэмшин жилгээний олон улсын хурлыг зохион байгуулж шилдэг илтгэлийг шалгаруулав. Оюутны эрдэм шинжилгээний хуралд АНУ, ОХУ, БНХАУ зэрэг орны оюутнууд илтгэл хэлэлцүүлсэн хурал маань илүү их ач холбогдол өндөртэй, өргөн хүрээтэй болж байгааг харуулж байгаа бөгөөд зөвхөн англи хэл дээр явагдсан нь бас нэгэн дэвшил боллоо.
Бетоны Олон Улсын энэ удаагийн хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр BASF болон MSM компани, дэмжигч байгууллагаар Premium Concrete, Монголын бетон үйлдвэрлэгчдийн холбоо ивээнтэтгэж оролцлоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea